БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 9-14 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно.Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр.  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.