VII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо.

Эл өдөр МБШТөв Гандантэгчинлин хийдийн лам нар Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй засал, ном айлдана. Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ.

Энэхүү уламжлалын дагуу МБШТөв Гандантэгчинлэн хийдийн гавж Ё.Амгалан Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14 буюу энэ сарын 11-нд хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах аж.