Манай улсад  Японы зүрхний эмч нар 2001 оноос хойш ирж төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийсээр удаж байгаа билээ.

"Heart Saving Project" (HSP) буюу сайн дурын Ашгийн Бус Байгууллага нь Япон улсын Хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч нарын гадаад улсад сайн дурын буцалтгүй эмнэлэгийн тусламж үзүүлэх ажлыг дэмждэг байгууллага юм. Японы эмч нар “Нэг ч атугай илүү хүүхдэд амьдрал хайрлах юмсан” гэсэн сэтгэлийн хүслээс үүдэн энэ үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Тэд манай улсад 12 дэх жилдээ  өөрсдийн зардлаар энэ сарын 22-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгааг үнэ төлбөргүй хийх юм.

1980 оноос энэхүү эмчилгээний аргыг дэлхийд хүлээн зөвшөөрчээ. Манай улсад катетерийн эмчилгээнд жилдээ 1700 гаруй насанд хүрэгчид ордог байна. Харин хүүхдийн хувьд биеийн байдлаас нь шалтгаалан хийдэггүй байжээ. Дэлхийн хэмжээнд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нийт төрөлтийн нэг хувьтай тэнцдэг гэсэн судалгаа бий.

Тухайлбал, Японд 2010 онд нийт 1.7 сая эх амаржсанаас 10 мянган нярай төрөлхийн зүрхний гажигтай төржээ. Харин манай улсын хувьд 50 мянган төрөлтөд 500 хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай гэсэн судалгаа гарсан байна.

PDA-ийн эмчилгээний арга буюу Катетр эмчилгээ /ЗООНДЫН хагалгаа/  нь 1980 оны үеэс дэлхийд хүлээн зөвөөрөгдөж тэр дундаа Япон улс эмчилгээний арга технологиороо тэргүүлж нэр хүндтэй. Зоондын хагалгаа нь мэс заслын эмчилгээтэй ялгаатай тал нь юун түрүүн өвчтөнд учрах хүндрэл багатайд оршино. Уг хагалгаа нь зүрхийг зогсоохгүйгээр мөн зүрхний хиймэл цохилтын төхөөрөмжний шаардлагүйгээр хийгдэх боломжтойгоороо давуу байдаг аж.

Одоогоор HSP нь Монгол улсыг илүү анхааран зорилгоо болгоод байна. HSP-д Төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдийн мэргэжлийн эмч нар гишүүнээр элссэн байдаг. Төрөлхийн зүрхний согог өвчтэй төрсөн хүүхдийн тоо дэлхийд шинээр төрөгсдийн хувьтай тэнцдэг гэсэн тоо баримт байдаг.

Япон улсад 2010 онд нийт 1 сая 71306 хүн шинээр төрж түүний 10,000 гаруй нярай хүүхэд төрөлхийн зүрхний согогтой байсан байна. Монгол улсын хувьд 2010 онд ойролцоогоор нийт 50,000 орчим хүн шинээр төрснөөс 500 гаруй төрөлхийн зүрхний өвчтэй хүүхэд төрж байна гэсэн багцаа гарсан байна. Гэвч тус байгууллага сүүлийн 10 жилд үйл ажиллагаа явуулах хугацаанд Монгол улсад шинээр төрөх өвчтөний тоо дэлхийн тогтоосон шинээр төрөх хүнтэй нь харьцуулсан дундаж хувиас давж гарах төлөвтэй байна гэж таамаглаж буй.

Төрөлхийн зүрхний өвчтэй төрөх нь удамших эсвэл олдмол гэсэн олон шалтгаан байдаг хэдий ч өнөөдрийг хүртэл дэлхийн хэмжээнд албан ёсоор учир шалтгааныг нь олоогүй байгаа юм. Япон улсын хувьд эмэгтэй хүн жирэмсэлэнгүүт эхо оношлогооны аппаратаар ураг хэвийн бойжиж буй эсэхийг шинжлэн 6 сартай орчимд бүрэн оношилж, өвчтэй тохиолдолд эмчилгээг нарийн тогтоон нярайг төрөнгүүт цаг алдалгүй эмчилгээ хийдэг.

Харин Монгол улс өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгийн эмнэлэг тоног төхөөрөмж бүрэн хангагдаагүйгээс хүүхэд төрснөөс хожуу үзлэг хийсэн эмчийн сэжиг таамаглалаар эсхүл хүүхэд цианоз буюу хөхрөлт өгч эхэлсэнээс хойш өвчнийг анх оношилж тогтоож байна. Төрөлхийн зүрхний өвчин нь олон төрөл анги байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд өөрөө эдгэдэг нэг байхад цаг алдхад амийг нь аваад явдаг хүртэл байна. Япон улсын хувьд тухайн өвчнийг тодорхой нарийн оношилсноор 90%-иас илүүг дотуур эмчилгээ болон гадуур мэс заслын аргуудаар эмчлэн эдгээж байгаа юм.

Төрөлхийн зүрхний өвчин дотор эмчилгээ сайн авдаг нь “Patent Ductus Arteriosus” буюу (PDA)төрөл. Японд энэ өвчнийг бараг 100% орчим эмчилж хүүхдүүд эдгэж эрүүл болдог нь хэвийн үзэгдэл гэнэ. Гэтэл энэхүү PDA-аар Монголын хүүхэд өвдөж нас барж байхыг японы Хүүхдийн зүрхний эмч нар мэдсэнээр HSP үйл ажиллагаагаа эхлүүлэх түлхүүр болсон аж.

-Хөдөө орон нутгийн оношлогоо-
2003 оноос эхлэн HSP ЭНЭШТ-ийн эмч нартай хамтран монголын бүх аймгуудын нэгдсэн эмнэлэгээр зочлон оношлогоог хийж байна. Оношлогоонд японоос эсвэл ЭНЭШТ-өөс зөөврийн зүрхний эхо оношлогооны аппарат авч очин, урьдчилан цуглуулсан зүрхний өвчтэй байж болзошгүй хүүхдүүдэд үзлэг хийдэг. Энэ оношлогооны үеэр ямар нэг зүрхний согог илэрсэн
тохиолдолд өвчтөнийг Улаанбаатар хотод ЭНЭШТөв дээрHSP-ээсмонголд ирэх дараагийн багад үзүүлэхээр бүртгэдэг болно. Гэвч эдгээр эмчилгээ шаардлагатай гэж оношлогдсон хүүхдүүдээс ар гэр нь

Улаанбаатар хот руу үзүүлхээр орж ирэх санхүүгийн боломжгүйгээс эмчлүүлж чадахгүй хүүхэд нилээн байдаг.

-Эмчилгээний цаг хугацаа-


Хүүхдийн төрөлхийн зүрхний өвчнийг эмчлэх нэг арга болох Катетр эмчилгээ /Зоондын хагалгаа/нь хүүхэд тус бүрт өвчний байдлаас хамааран өөр өөр цаг хугацаатайгаар эмчилнэ. Яаралтай эмчилгээ шаардлагатай, хагас жилээс нэг жилийн хугацаанд эмчилгээ шаардлагатай, нэгээс хоёр жилийн хугацаанд ажиглан яваандаа өөрөө эдгэрэх магадлалтай гэх мэт ангилдаг байна.

Мөн орон нутгаар үзлэг оношлогоо хийх явцад аль хэдийн цаг алдсан эмчилгээ авахгүй болсон тохиолдол ч цөөнгүй гардаг. Тиймээс аль болох өвчнийг хурдан олж илрүүлэх нь нэг ч гэсэн хүүхдэд амьдрал бэлэглэнэ гэж санан HSP-ийн эмч ЭНЭШТ-ийн эмч нар өөрсдийн биеэр хөдөө орон нутгаар явдаг аж.

МУ-ын Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлэгтэй хамтарсан хамтын ажиллагаа HSP нь 2001 оноос анхлан үйл ажиллагаа эхлэсэнээc хойш байнга МУ-ын ЭНЭШТ-тэйхамтран ажилсаар ирсэн билээ. Та бүхний мэддэгчлэн ЭНЭШТ нь монголын нийт нутгаас өвчтөн хүүхдүүд эмчлүүлэхээр ирдэг нэгдсэн том эмнэлэг билээ. Энэ төвийн Хүүхдийн зүрхний эмч нартай хамтран эмчилгээгээ явуулсаар 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Анх үйл ажиллагаа эхлүүлэх үед тус төвд Зүрхний эхо оношлогооны аппарат байхгүй байсан тул HSP-ээс тухайн төхөөрөмжийг хандивласнаар зүрхний оношлогоо хийгдэж эхэлсэн юм. Түүнээс хойш тус төвийн Хүүхдийн зүрхний эмч нарын оношлоогооны чадвар бараг япон эмч нарын хэмжээнд хүртэл дээшилсэн байна. Харамсалтай нь ЭНЭШТ нь Катетрийн өрөө одоо хүртэл байхгүйгээс тус эмч нар гадаад улсад дадлагаар суралцах аль эсвэл HSP зэрэг гадаадаас эмч нар ирэх тохиолдолдлоос өөр туршлага хураах боломжгүй байна. П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлэгийн хувьд дээр дурьдсанчлан насанд хүрэгчдийн болон хүүхдийн катетр маш том ялгаатай тул тус эмнэлгийн эмч нар ч мөн Хүүхдийн катетр эмчилгээг гадаад улсаас монгол улсад ирж хийдэг HSP, Франц улсын ижил төстэй байгууллагын баг, Америк улсаас мөн Samaritan’s Purse энэ гурван баг монгол улсад ирсэн үед зөвхөн суралцаж байна. HSP-ийн хувьд монголын энэ хоёр том улсын эмнэлгийг сайжруулахгүйгээр монгол эмнэлэгийн хөгжлийг ярих боломжгүй бөгөөд “Эмнэлгийн өндөр технологийн түвшин гэдэг нь хэн ч үйлчлүүлэх боломжтой эмнэлэг”-ийг хэлнэ гэдэгт Японы эмч нар итгэдэг юм.

Х.Даваа