Он гарсаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулсан тоог хүргэж байна.

Улсын хэмжээгээр 2017 оны эхний 2 сард 4778 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16 (0.3 %)-аар өсчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 171 (11.8%), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 31 (14.0%), захиргааны журмын эсрэг 26 (81.3%), хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 22 (64.7%)-оор өссөн нь голлон нөлөөлөв.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2017 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 16 (12.4%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 45 (8.9%), согтуугаар үйлдэгдсэн хэрэг 59 (6.2%)-ooр өсч, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 20 (5.9%)-оор буурчээ.

18 болон  түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2017 оны эхний 2 сард улсын дунджаар 24 болж, өмнөх оны мөн үеэс 1 (4.3%)-ээр өссoн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний 2 сард 65.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 25.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 53.9 (5.5 дахин) тэрбум тoгрoг, нөхөн төлүүлсэн хохирол 22.4 (7.8 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 2017 оны эхний 2 сард 1825 хүн гэмтэж, 216 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 161 (9.7%), нас барсан хүн 53 (32.5%)-аар нэмэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 оны эхний 2 сард 4.7 мянга болж, 234 (5.0%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 1849 (39.1%) нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээгээр 2017 оны эхний 2 сард 14.1 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1397 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1208 (7.9%)-аар буурч, баривчлагдсан хүн 501(55.9%)- ээр өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 277 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13 (4.5 %)-аар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2017 оны 2 дугаар сард 125 болж, өмнөх сараас 26 (17.2%)- гаар буурсан байна.