Сангийн сайд Б.Чойжилсүрэн Тостын нуруунд эзэн суухаар улайрч байна
2017/03/23
Биологич Т.Лхагвасүмбэрэл гэх залуу учир битүүлгээр амиа алдаж, олон нийтийг цочроосон хэрэг 2015 оны арваннэгдүгээр сард гарсан билээ. Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, улсын хамгаалалтад оруулахаар тэмцдэг байсан. Түүнийг нас барснаас хойш цагдаагийнхан шалгахад утсанд нь Тухайн үед Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудын нэр ил болж тэндэхийн хамгийн том хоёр компанийг тухайн үеийн УИХ-ын гишүүн одоогийн сангийн сайд Б.Чойжилсүрэн эзэмшдэг болох нь тогтоогдож байлаа.
Талийгаач Т.Лхагвасүмбэрэл амиа алдахаасаа өмнө хэд хэдэн удаагийн халдлагад өртсөнийг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уул, уурхайн компаниудын явуулга хэмээн таамаглаж байв. Харин ирвэс хамгаалагч залууг амиа алдсаны дараа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Төрийн ордонд яаралтай хэвлэлийн хурал зарлаж “Энэ хэрэгт манай компани ямар ч буруугүй” гэж мэдэгдэж байв. Дээрх хэрэг хэсэгтээ намжсан байсан ч дахин сөхөгдөж байна.
Түүх сөхвөл тухайн үед Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрлийн эрх олгохын зэрэгцээ бусдаас авилга авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаад эхэлсэн үе. Энэ үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Батболд С.Баярын хүн гэх Батхуягийг өөрийн зөвлөхөөр ажилд аваад түүний оронд Ашигт малтмалын газрын даргаар мөн л өөрийн нам буюу МАН-ын хүн болох Г.Алтансүхийг томилсон байдаг юм. Ашигт малтмалын газар халаа сэлгээ ороод шинэ хүн томилогдоод хэдхэн хонож байхад ийнхүү Б.Чойжилсүрэн лиценз авсан байна. С.Батболд намын дүүгээ хууль зөрчин хийсэн ажлаас нь зугтаалгаж, хажуудаа татсан боловч хоёр шатны шүүхээр ороод Д.Батхуяг хамсаатнуудынхаа хамт гурваас зургаан жилийн ял аваад шоронд хоригдсон байдаг. Гэтэл ял эдлэх хугацаа дуусаагүй байтал өнгөрөгч наймдугаар сард түүнийг шоронгоос “сэмхэн” сулласан гэх мэдээлэл байгаа юм.
Тухайн үед МАН-ынхан засгийн эрхэнд байсан учир УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тосон бумбын нуруунд ашиглалт явуулах талбайг төвөггүйхэн авч чаджээ. Өөрөөр хэлбэл |яг одоогийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашиглалт явуулахаар зэхэж, техник тоног төхөөрөмжөө хүртэл бэлдчихээд, нутгийн удирдлагуудтай хэл ам хийж, шүүхдэлцэн олборлолтын төлөө улайрч байгаа компани нь Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшлийн “Саус гоби коэл транс” компани юм.
Гэтэл долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталсан байна. Ингэснээр УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс даруй 153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээжээ. Энэ нь Гурвантэс сумын иргэд болон тус нутгийн ховор ан амьтан, ундны усны эхийг хамгаалалтын гадна орхигдуулж, улмаар тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж байна гэж нутгийн иргэд үзэж буй аж.
Дээр дурдсан УИХ-ын гишүүн одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Саус гоби коэл транс" компани хамгаалалтаас гарсан 153 мянган га талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг нутгийн иргэд мэдээллэсээр байна.
Г.Наран
Эх сурвалж:www.zaluu.mn
zochin · 2017/03/24
iimerhvv ymnuudiig tolgoig illeed baih shaardlaga baihgvi sh dee hogiin shunaliin tulam
zochin · 2017/03/24
har shunaliin tulam chi tetgeweriin ogohgvi ta nar vh geed huuli gargachih chi hed naslana gej tetgewriin nasiig nemej baigaa nowsh mini temtsene chi tetgeweriin nasaar oroldoj baihaar zaluuchuudaa ajiltai bolgochi
zochin · 2017/03/24
ENE SHUNALIIN TULAM CHINI TETGEWERIIN NASIIG NEMEED BAIGAA NOHOR CHINI EHSH DEE . araichdee yaj chi tegej bodohooroo 65 66 hvrtel nas nemdeg bna mongolchuudaa temtsen hegdii ene luuwiraar olson mongondoo sagchaad tetgeweriin nas nemej baigvi yu
МАН ЗҮТГЭНЭ · 2017/03/23
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
з · 2017/03/23
шуналын тулам
БОЛД · 2017/03/23
ҮМХИЙ ЛАЛАРЫГ ЯАХ ВЭ ТА МИНЬ ЭЭЭ . АЛААД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ ЯАДАГ ШУНАЛТАЙ ХАР ХҮҮР ВЭ