ШӨХТГ-т хэрэглэгчид ашигладаггүй, сонсдоггүй байхад сар бүр шугамын радионы төлбөр гэж 330 төгрөг хураадаг нь хэрэглэгчийг хохироож байна гэсэн гомдлын дагуу шалгалт хийжээ.

1990 оноос баригдсан буюу бидний хэлж заншсанаар “хуучин”-ы гэх тодотголтой байруудад шугамын радиогийн сувагчлал хийгдсэн байдаг бөгөөд сонссон, ашигладаггүй эсэхээс үл хамааран сар бүр “шугамын радиогийн” төлбөрийг байрны мөнгөн дээр бичиж авдаг аж.

Радиог ахмад болон тэтгэврийн насны хүмүүс сонсох хүсэлтэй байдаг бөгөөд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг 24 цагаар хүлээн авч ажлын 8 цагт багтаан засварлах ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг байна.  

Харин иргэн та радио ашигладаггүй бол “Хотын шугамын радиогийн алба” болон 70112522, 93145049, 18006” утсаар холбогдон өргөдөл өгснөөр уг шугамыг салган, гэрээг цуцалж, төлбөрийг зогсоох боломжтой.

Х.Даваа