Mонголын төрд эрх барьсан үе үеийн дарга нарын дор сэтгэх толгойгүй, дэнслэх ухаангүй амьгүй албат нар ажилласаар ирсэн. Тэдний хууль зөрчсөн, идэж шамшигдуулсан, иргэдээ үл тоосон увайгүй үйлдэл бүр нь “дээрээс өгсөн зааврын дагуу” гэдэг тайлбартай.

Б.Чойжилсүрэнгийн туслах залуус сонгогчдод мөнгө тараасан хэргээ хүлээж, ял авсан. Харин дарга нь төрийн мөнгөний авдарыг авсан.

 

Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн биедээ ахадсан албан тушаал авсан, дараа нь ял авсан. Аль ч нам харгалзахгүй дагаж далдаганасан амьгүй албатуудын эмгэнэлт хувь тавилан үүгээр дуусахгүй нь. Өнөөдөр “төрийн шийдвэрийг гүйцэтгэж байна” гэх нэрийн дор хууль бус үйлдэл бүхнээ зөвтгөн суух Ц.Ням-Осорт зарим хүмүүс санаа зовж байна. Түүний гараар төрийн өмчийн үүцийг нээлгэчихээд, хулгайлж завшсныхаа дараа хоосон агуулахад нь түлхэж орхихоо харин ч нэг мэдэж байгаа, тархи баригчид нь. Засгийн эрхийг ээлжлэн барих намуудыг даган хуйлрах залуус минь, амьгүй албат болохын тулд биш, ард нийтээрээ сэтгэл хангалуун амьдрахын төлөө нэгэн биеэ зориулцгаа. Үр чинь бахархана.

 

Э.Бат

zindaa.mn