Татвар нэмэхээс илүү шилдэг санаа!
2017/04/10
Төрөөс хүний хөрөнгийг хурааж авахад гарц байдаг юм байна гэдгийг энэ парламентын олонхи ухамсарлалаа. Тэд өнгөрсөн бүхнийг шүүж, буруу гэж үзсэнээ залруулах ажил эхлүүлж болно.
Амьдралын хар ухаанаар бодож үзээд л шууд шийднэ, олуулаа. Ерээд онд нэг ч төгрөг авалгүй орон сууцыг иргэдэд, малыг малчдад өгсөн. Энэ хувьчлалыг АН-ынхан гардаж гүйцэтгэсэн. Өнөөдөр энэ хэргийг шүүгээд, “улсын өмчийг үнэгүй өгсөн нь буруу, төрд зуун хувь ав” гэсэн шийдвэр гаргаж болох юм. Анхнаасаа нэг ч төгрөг төлөөгүй тул улс өмчөө мэдээд авна гэвэл бид заргалдаад ч нэмэргүй. ОХУ-д 400 сая доллар төлж авчирсан 49-ийг шууд дээрэмдэж чадаж байгаа юм чинь бидний сохор зоос ч төлөлгүй олж авсан орон сууц, мал бол юу ч биш.
Улсын бүртгэлийнхэн л бүх ордерийг шинэээр гаргахаар амрах завгүй ажиллаж эхэлнэ биз. Харин малчдын хувьд авсан тооны малаа л буцааж хураалгаад, өсгөж үржүүлсэн хэдээ авч үлдэх боломж үлдээнэ гэж найдъя. “Төрийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхнээ базаж, татвараар боож унагаснаас, үнэгүй олдсон өмчөө төрдөө буцааж хураалгаад хямралаас гарвал яасан юм” гэх өрөвч монгол ч тааралдаж л байна.
Зочин · 2017/04/10
Эрдэнэтийг идэж чадаагүй хүний хийрхэл
Зочин · 2017/04/10
Zuuny aguu teneglel