Анхандаа түүнийг өмгөөлөгч юм байх л гэж боддог байлаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам зэс нь цухуйсаар “Мөрөөдлийн баг”-ийн гишүүн болсон нэг хүн бол Г.Батбаяр.

Хуульч хүн чинь аливаад ул суурьтай хандаж, наадах цаадахыг нь эргэцүүлэх, адаглаад юм болгон руу үсчиж савсаганаад байдагүй биз дээ. Хэрэв үнэхээр “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-нд бүртгэлтэй албан ёсны лиценз эрхтэй өмгөөлөгч юм бол мэргэжлийн ёс зүйгээ бодооч гэж хэлмээр санагдаад байгаа юм. Саяханы нэгэн жишээ дурдая, Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургуулийн сурагчид хэвлэлд ярилцлага өгсний төлөө л бөөн сүр бадруулсаар 29 дүгээр сургуулийн багш нарыг нүцгэн цээжээрээ өмгөөлж хамгаалаад л, ёстой нэг хошин шог оо.  29 дүгээр сургуулийн багш, удирдлагууд нь ч бас сонин л байгаа байхгүй юу. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр юу юуны туханд хүрэлгүй Г.Батбаяр гэх алиа салбадайг дуудаж өмгөөлүүлнэ гэхээр нэг тэрэгний дугуйнууд, таарсан таар шуудайнууд  байж дээ  гэмээр.  Ухаангүй ноёнд урагшгүй албат ч гэж ярьдаг.

Одоо ер нь Г.Батбаяр шиг үлгэрийн баатраар өмгөөлүүлэх гэж явдаг эрүүл саруул ухаантай хүн байх уу. Элдэв шалдав, болсон болоогүй шүүх хурал, зарга зайлхай юм бүхэнд л хамгийн түрүүнд гүйr очсоор нэр нүүрээ, хөөдөж нуруугаа авахуулсан морь шиг болгочихсон “амьтан” шүү дээ. Түүнд итгэж өмгөөлөл хүссэн сэтгүүлч Баттулга, Сарангэрэл охин гээд Г.Батбаярын балагийг амссан үйлчлүүлэгч ч цөөнгүй. Ер нь мэргэжлийн ур чадвар, болоод ёс зүй нь ямар хүн бэ гэдгээ л харуулаад байгаа хэрэг. Сүүлд нэг тренд үг гарчээ. Юу гэвэл, “Эсгий хийх газар Г.Батбаяр хэрэггүй” гэх болсон байна шүү.

Г.Хас

Эх сурвалж Breakingnews.mn