Үнийн өсөлт, ам доллар хоёрыг яах гэж байна Ерөнхий сайд аа
2013/11/26
Монгол улсын Засгийн газар ирэх жилийн төсвөө өнгөрөгч долоо хоногт яаруу сандруу нэгэн зэрэг хонхоо даран баталсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэтэл өнөөх баталсан төсөв нь алдаатай болохыг л УИХ-ын МАН-ын гишүүд олж харсан байх юм. Эрхэм гишүүдийг ингэж мунгинаж байх хойгуур улс орны эдийн засаг хүндхэн байдалд орох гээд байна уу гэлтэй.
Учир нь Шинэчилсэн засгийн газар үнийг тогтвортой байлгана гэсэн амлалт аль хэдийнээ үеээ өнгөрөөж буй. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэлтгүй бүх зүйлийн үнэ ханш чангарсан. 20 хувьд хүрэх гэж тэмүүлж байгаа инфляциа аргалж чадаагүй байгаа.
Гэтэл Хятад Монголоос нүүрс, зэс худалдан авахаа багасгах арга хэмжээ авах л юм бол хямралын дараагийн давалгаа хэдхэн сарын дотор эдийн засгийг бүрэн сүйрүүлнэ гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэдэнтээ сануулаад хүчрэгдэхээ больсон төрийн түшээдээс өрх тусгаарлах саналаа хүргүүлж байх жишээтэй.
Үнэ тогтворжуулах сангийн тэр их мөнгө ямар ч үр ашиггүй зарцуулагдлаа. Хэдхэн толгой компанийн хэтэвчийг зузаалаад нийтэд үр ашиггүй зүйл болсон. Өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарахад Засаг баярлах биш болгоомжтой хандах газар байсан. Энэ өсөлт үнэхээр бодит өсөлт мөн үү, энгийн иргэдэд хэрхэн хүрч наалдаж байна гэж эрх баригчид дорвитой судалгаа хийсэн бол өнөөдөр амаа барихгүй байх бүрэн боломжтой байв.
Өнөөдрийн байдлаар Ам.долларын ханш 1746 төгрөгт хүрлээ. Ингэхээр 1354 төгрөгтэй тэнцэж байхад нь ам.долларын зээл авсан хүмүүс одоо 200-300 мянган төгрөгийн алдагдал хүлээгээд сууж байна гэдгийг Ерөнхий сайд мэдсэн болов уу. Хуулиараа угаас валютын зээл олгохыг зөвшөөрчихсөн болохоор хууль ёсны дагуу иргэдээ хохироох бодлого гэж хэлж болмоор. Энэ талаас нь энгийн иргэд харж болоод байхад төр нь яагаад асуудлыг харахгүй байна.
Үүнийг зах зээлийн жамаар, бас хууль ёсны дагуу хохироод байгаа иргэдээ харах цаг нь болсон л байлтай. Үгүй бол валютын ханш цаашид өссөөр байвал ам.долларын зээлтэй хүмүүс дампуурч нийгэмд дэх бухимдал ахин нэгээр нэмэгдэнэ гэдгийг ухаарч баймаарсан.
Мөн Монголбанкны зүгээс төгрөгийн ханш улам унаж гадаад валютын ханш чангарсаар байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байдлыг ажигласаар л байгаа нь хариуцлагагүйн шинж Ерөнхий сайд аа.
Монголд банкны зээл, цалингийн зээлгүй хүн ховор. Гэтэл энэ зээлийнхээ хажуугаар гэр бүлийнхээ хоол хүнс, унааны мөнгө зэргээс эхлээд мөнгөтэй холбоотой асуудал ундарна уу гэхээс багасахгүй. Сүүлийн өдрүүдэд дэлгүүр орох болгонд өргөн хэрэглээний барааны үнэ 100-500 төгрөгөөр нэмэгдсэн нь байна гэдгийг хүн бүр мэдэж байхад Ерөнхий сайд өндөгний үнэ 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Бүх юмны үнийг тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ хэмээн хээгүйхэн хариулаж байсан удаатай.
Түүний ярьж буйгаар бол ард түмэн бид чинь будааны үнэ өссөн байгаа одоо тэгэхээр будаагаа идэхгүй гурилаа идэцгээе. Дараа нь гурилын үнэ нь өсвөл юугаа идэх вэ гэж санаагаа зовоох хэрэггүй. Учир нь дараагийн идэх зүйлийг Монгол улсын Ерөнхий сайд маань хэлээд өгөх байх аа.
Мөн түүнээс үнийн өсөлт, ам доллар хоёрыг яах гэж байна Ерөнхий сайд аа гэж асуумаар байна.
Х.Даваа
Зочин · 2013/11/27
Шинэчилсэн засаг гээд байгааа тэгд өөрсдөө яах гэж үнэ барин энэ тэр худлааа ******сан өэбж
Зочин · 2013/11/27
altanhuyag z.enhbold 2 sohor dulii yumuu esvel ard tumniig doromjilood baigaa yumuu yumnii une osoogui geed yariad baih yum yavaad uzeh heregtei
Зочин · 2013/11/27
altanhuyag ogsteriiii
Зочин · 2013/11/27
bugd unen sh deebid tsaling nemehgui uniig togtvortoi barina geed bsan said maani enend ug ni hariu ogoh estoi l baimaar um daa gant***n do**** ch bish manaih ihenh baraa buteegdehuunee hytdaas tataj bgaa sh dee tegeheer bas uan bas l osood bna sh dee tegheer belen huvtsasnii uniig diilhed berh bollooo
Зочин · 2013/11/27
Daragin ideh yumig ni zaagad ugtsun arvain guril id gesiishde kkk ene neeree ***** heruulch said shu
Зочин · 2013/11/27
Шинэчлэлийн засаг ****** байгаа ярихаас ц******гүй ******у далдагнууд
Зочин · 2013/11/27
oo dvn tavimaar bn
Зочин · 2013/11/27
uneheer mundag niitlel bn, manaid iim philosofnii niitlel hergeteits****laad ter uls torchidiin chihend hurdeg bailguideehaa hamaagui yaridag, sain tootsoo sudalgaa hiij yarih yostoi zuile yariad yawah yostoi baital
Зочин · 2013/11/27
altanhu*****n zasgiin gazar uneheer muu ajillaj bnaa. hereg alga iim saidtai bgad.