Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр боллоо
2013/11/27
Нийслэлийн ЗДТГ автомашины улсын дугаарын хязгаарлалтыг өвлийн улиралд цуцлах эсэх асуудлаар өчигдөр 08.00-22.00 цагийн хооронд Мобикомын 200 000 хэрэглэгч болон 1200 тусгай дугаараар санал авсан билээ. Тэгвэл энэхүү санал асуулгын дүн хэрхэн гарах нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг хэвээр үлдээхээр болжээ. Учир нь санал асуулгад оролцогчдын 61 гаран хувь нь дугаарын хязгаарлалтыг цуцлахгүй байхыг дэмжсэн байна.
Санал асуулгын дүнг танилцуулбал мессеж асуулгад 46957 хүн хариу илгээж, тэдний 70,7 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 12-00 тусгай дугаарт 1821 хүн холбогдож саналаа хэлснээс 54,4 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд интернет болон мессэж, иргэдийн утсаар холбогдож өгсөн саналуудыг нэгтгэснээр нийт дүнгийн 70,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар өнөөдөр албаныхан мэдээлэл өглөө.
Одоо энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэн эцсийн шийдврийг гаргах ажээ.
А.Баярмаа
Зочин · 2013/11/29
Иргэдээс санал авна гэж худлаа синсаацлаад. Санал нь иргэдэд нээлттэй биш, бас энэ санал анхнаасаа шал өөр зорилгоор анх үүссэн гэдгийг ойлгодоггүйм байх да. Өвөл цагт орой цагийг жаахан наа****** татмаар байна гэсэн санал анх гарсан. Ёстой бүтэхгүй ээ. Болдог бол ардчилсан оронд очиж амьдрахсан
Зочин · 2013/11/28
dugaariin hyzgaarlalt hiihgui ta nar uursduu amitan boldog bizdee
Зочин · 2013/11/28
өнөөдөр манай ажлынхан та нарт мессеж ирсэнүү гэж бие биенээсээ асуун таньдаг хүмүүс хамаатан садан болгоноосоо асуухад нэгэнд нь ч санал асуулга ирээгүй байлаа. тэгэхээр энэ утсаар авна гэж улайраад байгаагийн учир одоо л тайлагдлаа гэж хэлж болно. шууд хүчиндэж байнадаа.
Зочин · 2013/11/28
лав л миний таньдаг мобитой хүмүүст нэгэнд нь ч асуулга ирээгүй гэсэн.тэгэхээр хаагуур асуусан байх вэ.******даг хулгайч нар шүү
Зочин · 2013/11/28
uuuu sonin yum dee