Тулх
2017/05/27
Миеэгомбын Энхболд гэдэг нэр Монголын их улс төрд 1998 оноос дуулдаж эхэлсэн. Тэгэхэд тэрбээр олон нийтэд танигдаагүй ч, намын залуусын дотроос тууштай, хичээнгүй, нэлээд хэрсүү төлөвшлөөрөө чамбай бэлтгэгдсэн ахмад, дунд үеийнхэндээ аль хэдийн ойшоогдчихсон залуу явж. Ийнхүү Нийслэлийн нэгэн дүүрэгт дунд төвшний төрийн алба хашиж байсан залуу улсын нийслэл Улаанбаатар хотын жолоон дээр Ж.Наранцацралт агсны орыг залган суусан нь 1998 оны сүүлч, 1999 оны эх байв. 34 настай М.Энхболд тухайн үедээ дэлхийн нийслэлүүдийн хамгийн залуу захирагчаар тодорсон. Хотын даргаар ажиллах долоон жилийн хугацаанд тэрбээр олны танил болсон ч хувь хүнийхээ хувьд хэн бэ, улс төрд амжилтад хүрсэн нууц нь юу болох талаар олон нийтэд мөн л дэлгэгдээгүй юм.
Хэрэв М.Энхболд үнэн чанартаа хаалттай, явуургүй санаатай, аль эсвэл улс төрд байж л байдаг хэвшмэл нэгэн байсан бол нэг удирдагчаас нөгөө удирдагчийг угтан, хувьсан өөрчлөгдөж байсан МАХН-ын хөдөлгөөн дунд түүний гэх орон зай үлдэхээргүй байв. М.Энхболд 2005 онд болсон МАХН-ын Их хурлаар намын даргаар сонгогдож, тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаярын оронд нөхөн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүн, залгаад Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд болсон. Тухайн үед Н.Энхбаярын оронд хэн очихыг МАХН шийдэхдээ түүний залгамжлагчийг хүлээгээгүй, харин эсрэгээрээ шинэ дүр төрхийг эрэлхийлсэн юм. Ийнхүү мөнөөх хэрсүү нөхөр намын гишүүдийн шинэ сонголт боллоо. М.Энхболд ингэж олны өмнө ил гарч, хүмүүс түүнээс ямар нэг ойлгомжтой дүр шаардаж эхэллээ.
Улстөрч хүнийг тойрч гардаггүй уналт босолтын он жилүүдийг ч тэр туулсан. Намынхаа “элсний босогчид”-ын идэвхтэй явуулгаар 2007 оны аравдугаар сард МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байсан нь үүний жишээ. Хэрэв тэр өөртэй нь өрсөлдсөн С.Баяр шиг уран илтгэгч, нийгмийн хүсэн хүлээж буй үгсийг онцгой мэдрэмжтэйгээр жин банг нь тултал тааруулан илэрхийлж чаддаг, олны таашаалыг соронздох урлагт мэргэшсэн лидер байсан бол цөөн хувийн зөрүүтэй ялагдлыг хүлээхгүй байлаа. Энэ бол түүний хамгийн ойлгомжтой бөгөөд бодит дүр төрх.
Эр хүнд “тугал хариулах” өдөр байхад “туг барих” цаг ч эргээд тохиодгийн учир тэрбээр нэрээ хүртэл шинэчилсэн Монгол Ардын Намын даргаар 2013 онд сонгогдож, 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Энэ бол элдэв тайлбаргүйгээр түүнд нам нь, нөхөд нь, гишүүд нь хэр их итгэдгийг нотолсон үйл явдал байлаа. М.Энхболд хэн гэдгээ олон нийтэд үүнээс илүү ил тод, нээлттэйгээр яаж таниулах билээ. Бусдын адил дуу дуулж, хөгжим тоглосноороо нээлттэй улстөрч гэгдэх нь түүний төлөвт угаас үгүй.
Эвийг эрхэмлэдэг, нөхрийг мартдаггүй нь түүний араншингийн гол өнгө гэлцдэг. Хамт ажиллаж байсан нөхдөө ямар алба тушаал хашдагаас нь үл хамаараад болж л өгвөл дэмжихийг хичээдэг гэх юм билээ. Чухам энэ чанар нь түүнийг олон нөхөдтэй болгосон. “Хотын фракц” гэдэг бол алба, амины аливаа асуудлаар түүний ач тусыг хүртсэн олон мянган хүмүүсийн талархлын бөөгнөрөл гээд хэлчихэд үнэнд ихээхэн ойртох болов уу.
Хүнд “үгүй” гэж хэлэх, бусдыг муулан дорд үзэх хандлагаас зайтай байдаг ийм чанар Монголын улстөрчдөд нэн ховордсон зүйлийн нэг. М.Энхболдыг үнэ цэнэтэй болгодог гол давуу тал нь энэ болой. Зөөлөн аядуу, хатуурхаж ширүүлэх нь бараг үгүй төрөлх араншингаасаа болоод үлбэгэр, сул дорой гэж хааяа хэлүүлдэг, Монгол Улс “Газрын тухай” хуультай болж, газрын харилцаа жинхэнэ ёсоор эхэлсэн цаг үед Хотын даргаар ажиллаж байсны учир “газрын наймаачин” цол хүртсэн зэргийг нь аливаа улстөрчийн замналд заавал тохиодог хөндлөнгийн довтолгооны сүүдэр гэж хэлнэ. Учир нь түүнийг “газрын наймаачин” мөн үү, биш үү гэдгийг шүүсэн шүүхийн байгууллагын олон удаагийн дүгнэлт “биш байна” гэсэн байдаг юм билээ.
Миеэгомбын Энхболд бол нэг талаасаа тулхтай, нөгөө талаасаа аядуу зөөлөн улстөрч. Бүхний түрүүнд дуугарч, юм бүхэнд оролцох гэдэггүй, сайн муу үгийг шүлсээ үсэргэн шидлээд байдаггүй, өөртөө үндэсний баатрын дүр бүтээх оролдлого хэзээ ч хийдэггүй энэ хүнийг хамгийн товчоор тодорхойл гэвэл ТУЛХТАЙ гэдэг үг л зохино.
http://www.ub.life/p/7663
иргэн · 2017/05/28
УБ-ын хамаг газрыг зарж одоо монголоо зарах нээ. МАН сонгуульд сайхан амлаж гараад 8 төрлийн татвар нэмээд ард олноо ядууруулж, УИХ,ЗГ-ын гишүүн уяачид, нийслэлийн засаг дарга нар л аз жаргалтай амьдарч байх шиг бна. Хятадаас 5 тэрбумыг зээлэх, олон зуун сая юанийн буцалтгүй тусламж авч оронд нь газраа л өгөх байх. Хятадуудад хүн нь ч мал нь ч нохой нь хүртэл зодуулж, алуулж, охид нь хяиадын хүүхэд гаргаж л бна уу даа чааваас ЗГ-ыг уяачдаар дүүргэсэн хүн ЕТГ-ыг бас уяачдаар дүүргэх үү хятадуудаар дүүргэх үү
zochin · 2017/05/27
er n bol sain yrival ard irgedig gazartai bolgoson hun shuu dee tgd ch ter huvi hevshluuded gazar zaragui bol ene undur barilgud barigdahgui bh bsan hot uru barina gj bhku
Тулга · 2017/05/27
Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн цаанаа өөр шүү дээ
ZOCHIN · 2017/05/27
ENKHBOLDIIN AAV N BAGSH AYGUI MUNDAG BOLOVROLTOI UV TEGSH HUN BSAN YM GESEN AAVIIGA DUURAISAN BIZ
zochin · 2017/05/27
tiim ee uneheer tulhtai zuulun hun shuu alivad handah handlagaas n l tuhain hunig medej bno ih surhii bodoltoi zarchimtai hun
zochin · 2017/05/27
gazriin naimaachin gj hotiinhoo ungu turhiig sergeehin tuld huviin hevshluuded gazrig huvichilj barilga bariulsan uchir n ter ued hotiin tusuv mash baga bdg bsan Enkhbold dargin achaar l hotiin tusuv nemegdsen mun hotiin ungu turh ch saijirsan
Иргэний индэр · 2017/05/27
Залуус бид юу ч мэдэхгүй байж энэ хүнийг муулахын оронд үлгэр жишээ авмаар
zochin · 2017/05/27
Өгөөдэйг тулхтай учираас хаан ширээгээ залнамжлуулсан гэдэг
зочин · 2017/05/27
aaw ni ih mundag hvn baisan gseen erdem medleg hvn boloh tuluwr ni nuluulsun baih
зочин · 2017/05/27
сайхан хүн юмаа олонтой явахад алдахгүэ
зочин · 2017/05/27
Мундаг хүн шүү Энэ л хүн улс орноо удирдаж чадна