Дарга, цэрэг, иргэд бүгдээрээ агаарын бохирдлын эсрэг хөдөлцгөөе
2013/12/01
Агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрчихлээ. Үүнийг сэтгүүлчид ярьж, хэлж, бичиж, нийтэлж, олон нийтэд хүргэсээр байгаа. Харамсалтай нь сайд нар, дарга нар агаарын бохирдол буурсан гэж хэдэн тоо хэлж байгаагаас өөр нүдэнд харагдахаар зүйл хийхгүй байна.
Гэр хорооллын 180 000 орчим айлын 120 000-ынх нь зуухыг “Өлзий”, “Хас” зуухаар сольсон. Үлдсэнг нь энэ жилдээ багтаад солино гэж мэдээлж байсан. 120 000 айлын зуухыг сольсноор агаарын бохирдол 25 хүртэл хувиар буурсан гэж байгаа. Гэтэл та бүхэн өнөөдөр гадаа гараад хараарай. Буураагүй харин ч нэмэгдчихээд байна. Тэгэхээр энэ тоон судалгаа чинь худлаа бол таарлаа С.Оюун сайдаа. Үлдсэн 65 000 айлын зуухыг энэ жилдээ амжиж солихоор агаарын бохирдол бараг 50 хувиар буурчих юм гэсэн. Эргэлзэж байна.
Гэр хорооллын айлууд нэгэнт түүхий нүүрс, папришик түлээд байгаа энэ цаг үед түлэхийг нь болиулж чадахгүй байгаа бол тэдгээр айлуудыг төвийн шугамтай нь холбоод халаалттай, халуун хүйтэн устай болгочих хэрэгтэй юм. Ийм ажилд агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулж байгаатай дүйх хэмжээний мөнгө орно. Ингэснээр хэсэг нөхөд халаасаа зузаатгах бус айлууд хөрсөө, агаартайгаа бохирдуулахгүй байх эерэг талтай. Мэдээж хэрэг урамшуулаад байвал хэн ч гэсэн дуртай л байна. Гэр хорооллын нэг айлыг хашаандаа хоёр мод тарьснийх нь төлөө төвийн шугамд нэн түрүүн холбоод өгчихбөл агаарын бохирдлоо ганцхан жилийн дотор бууруулаад зогсохгүй өчнөөн олон тэрбум төгрөг хэмнэчихнэ. Өнөөдөр ямар ч айл хашаандаа хоёрхон мод тарьчих зайтай бөгөөд боломжтой байна. Үүнийг нь л дэмжээд өгчих хэрэгтэй юм. Үүний дараа цахилгааны үнийг хямдруулан иргэдийг халаалтаа нүүрсээр биш цахилгаанаар шийдэхэд агаарын бохирдол бууруулахад жинтэй хувь нэмэр орно.
Агаарын бохирдол жилийн 4 улиралд байсаар байдаг. Тэгвэл агаарын бохирдол бууруулах ажлыг зөвхөн өвөл гэлтгүй жилийн дөрвөн улиралдаа хийх хэрэгтэй. Тухайлбал хотын замыг тогтмол чийглэх. Хотын төвийн, захын гэлтгүй бүх замыг чийглэн, айл өрх, албан байгууллага бүр гаднаа зүлэг, мод тарьж байвал хэмжээгээр агаарын бохирдол буурах болно.
Харин хотын захиргаанаас түлшний дутуу шаталттай хуучин автобусыг халж, эко түлшээр ажилладаг автобус, троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах хэрэгтэй. Хөвөн их гардаг модыг бус мөнх ногоон гацуур мод тарих ажиллагааг идэвхижүүлэх хэрэгтэй юм. Мөн мод тарьсан газрыг ухаж сэндийчсэн байгууллага, иргэнийг торгоод байх хэрэгтэй.
Мөн хуучин машин унадаг, агаар ихээр бохирдуулдаг иргэдийг өмчөө хаяснийх нь төлөө урамшуулдаг, шинэ машин авахад нь хөнгөлөлт үзүүлдэг байвал агаарын бохирдолд хувь нэмэр оруулж байгаа автомашины утаа эрс буурах болно.
Тэгвэл агаарын бохирдолд айл өрхүүд ч гэсэн анхаарлаа хандуулчихад болох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрийн дулааны 50-55 хувийг хана, тааз, шал цонхоороо алдчихдаг. Тиймээс гэр орон, байр сууцаа сайтар дулаалсан байхад түлшинд зарах мөнгө хэмнэгдэхийн зэрэгцээ нийслэлд нэмэгдэх утаа ч багасна гэсэн үг.
Хэн хэн нь дор бүрнээ хариуцлагатай ажиллаад агаарын бохирдолоо бууруулахгүй бол өнөөдөр та би, бидний үр хүүхэд энэхүү хорт агаараар амьсгалж эрүүл мэндээрээ их хэмжээгээр хохирч байна.
Тиймээс бүх нийтээрээ агаарын бохирдлын эсрэг хөдөлцгөөе.
Т.Энгүүн
зочин · 2013/12/03
дарга нар зайсанд арай бага утаа мэдрээд байгаа учраас нэх сүртэй тоохгүй байх шиг байгаа юм. Ер нь утаа маш том мөнгө олон бизнес болчихсон болохоор ард түмний эрүүл мэнд нь золиос болчихсон юм биш үү? Утаагүй зуух гэж энэ дэлхий дээр одоохондоо зохион бүтээгдээгүй байгаа харин манайд бий болчихоод ард түмэнд нийлүүлээд байдаг ойлгохгүй юмаа. Ямар ч ***************** ойлгоно дулаан ялгаруулах гэж байгаа бол ямар ч бодис урвалд орж хаягдал буюу утаа ялгаруулах нь физикийн хууль заавал байж байж дулаан ялгарах ёстой тэгтэл утаагүй зуух гээд зараад байдаг тэр тусмаа монголдоо хамгийн хортой ураны хольцтой Багануурын нүүрсийг Ерөнхий сайдын уриан доор улс орон даяар зараад байдаг ер яг утаа багасаж харагдаач 300 000 хуучин машин хотоор холхиж байдаг
Зочин · 2013/12/03
юу яриад байнаа энэ утаа чинь ямар ч хоргүй утаа болсон ш дээ харагдах байдал нь утаа харагдаж байгаа болхоос сайхан чийгтай манан л гэсэн үг амьсгалаад бай Оюун сайд нь арын даана
Зочин · 2013/12/02
hi tognii huchdel ******** 160-180 volt geed boddoo 220 volt bol MANAIH GAL TULEHGUI 1 % BUURAHgui ch gersen todorhoi huviar buurah baih l daa Olon ail bgaa shuu dee
Зочин · 2013/12/02
Darga,said nariin abgai ***duud ni ali hediinee hiliin dees alhaad gadaadad ubuljij bn,mongolchydiin ihemh ni ehorndoo ochih dyrgui bn,yagad oilgomjtoi.zorigtoi alhamiig shuud hiildee
Зочин · 2013/12/02
Gertei ailuudiig hotoos buur hol garga.ytaanii bus togtooj gertei ailuudiig taraaj nuulgeed ynaagaar ajilgert ni hurgej huuhdiig ni zuu,ter l hamgiin zub arga.taraan bairluul
Зочин · 2013/12/02
Mongoliin ard tumen uchnuun jil ytaand hordoj habdart barigdaj ubchin ***nalald zobj yyr streessd barigdan zobj bhad 3 jiliin daraa saihan bno gej ulger yaraid alhaj bhiin orond shuud ar tumendee hort ytaani esreg mask taraagaacheeeeeeeeeeeeee Latanhygaa?!!!!!!chi icheecheeeee uruu ene ytaand hordohgui hotiin zahad syyj bgaa bizdee ?!buh mongolchyyd ytaanii esreg bosoldoooop
Зочин · 2013/12/02
урд оны агаарын бохирдлын мөнгиийг хэдэн тэрбумаар нь идсэн нөхдүүд яасан бэ? одоо агаарын бохирдлын асуудлыг ерөнхий сайд гартаа авсан гээд томроод байгаа нь бас л мөнгө идэх гээд байгаа юм биш биз дээ тэрний оронд орон гэрээ дулаалж чадахгүй байгаа иргэдэдэсгий авч өгвөл нэг талаас үндэсний үйлдвэрээ дэмжих,нөгөө талаас дулааны алдагдалыг багасгах сайн талтай гэж бодож байна. хэрэгтэй үед зөв санаа бичсэн сэтгүүлч танд баярлалаа. ажлын амжилт хүсье
hudal · 2013/12/02
Delhiin dulaaral bish huitrel yavagdaj bgaa gj NASA medeelsen. Delhiin ergeh ontsog oorchlogdsontei holbootoi.