Сайн байна уу? Та бүхэнд өөрт тохиолдсон нэг зүйлээ хуваалцах гэсэн юм. Намайг С гэдэг би найз залуутайгаа хамт амьдраад 6 жил болж байна. Энэ жил манай найз залуу минь найз хүүхэнтэй явалдаж байгаад баригдсан тэгээд бөөн юм болж болж дараа нь за яахав эр хүн нэг алдаа л биз гээд эвлэрсэн.

Тэгсэн чинь сая ахиад нэг хүүхэнтэй интэрнэтээр харьцаж байгаад баригдлаа. Урьд нь уг нь ийм байдал ер гаргадгүй байсан. Бид 2 уг нь хэн хэнийхээ анхны үерхэл нэг нэгэндээ тийм ч муу биш 2-лаа л амьдралаа босгох гээд ажиллаж байна.

Гэтэл найз залуу маань энэ жилээс ийм байдал гаргаад байна. Одоо би яавал дээр вэ? 6-н жилийн үерхэлээ дуусгах уу эсвэл. Эр хүн нэг ингэхээрээ угаасаа ийм гэсэн үг үү? Түр зуур уу? Надад туслаач хүмүүсээ би яавал дээр вэ?

http://www.cekc.mn