Олимпийн гурав дахь, дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга , Оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит “Өөрийгөө ялсан хүнд хүч тэнхээ ирдэг” гэсэн уриатай чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд БНСУ, Иран,Тажикстан, Узбекстан, Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Хакасс зэрэг улс, мужуудаас 348 өсвөрийн бөхчүүд өрсөлдсөн юм. Өсвөрийн тэмцээнд П.Чулуунбаатараар ахлуулсан өсвөрийн 15 бөхчүүд өрсөлдсөнөөс 54 кг-ын жинд З.Занабазар таван тойрог барилдаж алтан медаль хүртлээ.

Өсөх ирээдүйтэй олон улсын хэмжээний мастер З.Занабазар энэ онд Азийн аварга цол хүртэж, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болсон юм.

Түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

Х.Даваа