Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 04.53-20.51
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Гал

Аргын тооллын 6 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ. Халууны ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.