Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар 30 градусыг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

3-5 хоногийн хугацаанд ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градусыг давж халж, хурц нартай байх тул наршилтаас хамгаалах, зүрх судасны өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаараарай.

Мөн хуурайшилт ихсэх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд зөвлөж байна.