Н.Номтойбаяр гишүүний тэргүүлдэг “Шинэ Дэлхий” телевизийн ажилчид ажил хаялаа
2013/12/05
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлдэг “Шинэ дэлхий” телевизийн ажилчид өчигдрөөс эхлэн ажил хаяжээ. Учир нь тус байгууллага өнгөрсөн хугацаанд цалин хөлсөө тогтмол тавьж байгаагүй, удирдлагын зүгээс удаа дараа дарамт шахалт үзүүлдэг байсан гэнэ. Тодруулбал 2012 оноос хойш тус телевизийн захирал нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөөр байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын багын найз Э.Энх-Эрдэнэ захирлаар нь ажиллах болсон байна. Улмаар 80 ажилтанг 53 хүртэл бууруулж, орон тооны цомохтголд оруулсан. Ингэснээр орон тооны цомхтголд ороогүй ажилчдын ачааллыг нэмж, удирдлагын зүгээс удаа дараа дарамталж байжээ. Түүнчлэн 9-р сараас хойш ажилчдын цалин гэж нэг ч төгрөг тавиагүй байна. Тиймээс тус телевизийн мэдээний албаныхан өчигдрөөс ажил хаяад байна.
Мэдээний алба ажил хаясантай холбоотойгоор тус телевиз эфирээ архивын нэвтрүүлэг, кино, хошин шогоор “дүүргэж” байгаа юм. Тус телевизийн ажилчдын дийлэнх хувь нь цалингийн зээл болон лизингтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд тэдгээр өр зээл нь нэхэгдэн асар хүнд байдалд байгаа ажээ. Тийм байтал цалингаа өнгөрсөн 9-р сараас хойш тавиагүй, дарамталдаг удирдлагаа яаралтай цалин тавихыг ажилчид нь шаардаж байгаа юм.
Өнөөдөр “Шинэ дэлхий” телевизийн ерөнхий захирлаар Н.Номтойбаяр, захирлаар Э.Энх-Эрдэнэ, ажиллаж байгаа. Харин өнгөрсөн сараас гүйцэтгэх захирлаар нь Н.Цэлмүүн ажиллана гэж яригдаж байгаа ч тэрбээр “Шинэ дэлхий” телевизийн байранд нэг ч удаа харагдаагүй ажээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Шинэ дэлхий” телевизийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон УИХ-ын гишүүн асан У.Хүрсэлсүх нараас 2012 оны 9-р сард “мөнгөөр зодон” худалдан авч байсан түүхтэй. Худалдан авсны дараагаар Н.Номтойбаяр бүх камер, тоног төхөөрөмжөө сольж, ажилчдынхаа дундаж цалинг нэг сая төгрөг болгоно, Эмэгтэй ажилчиддаа зориулан гоо сайхны ортой тусгай өрөө байгуулна гэсээр телевизийнхээ хурлыг хийж байсан удаатай. Тэгтэл өнөөдөр энэ амлалтаа биелүүлэх нь битгий хэл цалин хөлсөө шинэ оны эхнээс л тогтмол бус, алдаг оног өгч байгаа одоо 9-р сараас хойш нэг ч төгрөгийн цалин өгөөгүй байна.
Бэлтгэсэн: А.Баярмаа
Зочин · 2013/12/12
yahnavde ar geree tejeej bga yadarsn ardin tsalin tavihgui uuruu 100sayin shine shine mashinuud sar bolgon solij bgada
Zochin · 2013/12/09
Zygeer tsaraig ni hardaa muu dord garliin hyn ih muuhai shijgiin hyndee
Зочин · 2013/12/08
Ene harah tsarainii butelgui belen am ***ldan guya shdee
Зочин · 2013/12/07
Yaadag moljigch be???