Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 200 ажилтан төрийн албан хаагчийн тангараг өргөхөөр болжээ.

Уг ёслолын ажиллагаа өнөөдөр 11 цагаас Монголын хүүхдийн ордонд болох юм.

УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог бөгөөд, төрийн жинхэнэ албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг аж.

Х.Даваа