76 минутын чимээгүй суулт маргааш болно
2013/12/08
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ маргааш Чингисийн талбайд буюу хуучнаар Сүхбаатарын талбайд Монгол Улсын хувьд тулгамдсан 76 асуудлыг УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой 76 минутын суултаа хийх гэж байна. Энэхүү суултыг хийх албан ёсны зөвшөөрлийг төрийн байгууллагаас авсан бөгөөд энэхүү суултад оролцохыг уриалж байна. Маргааш буюу "Хүний эрхийн өдөр" 13.00 цагаас эхлэн 76 минутын туршид Чингисийн талбайд чимээгүй суултыг 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх ба хүн тус бүр нэг минут асуудлыг танилцуулах ажээ. Залуусын зүгээс тавьж байгаа энэхүү асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүлээн авч, УИХ-ын гишүүдэд 76 асуудлыг хуваарилан өгөх гэнэ.
Чимээгүй суулт дараагаар 76 асуудал тус бүрээр телевизийн нэвтрүүлэг хийж олон нийтийн хүртээл болгох ажээ.
А.Баярмаа