Төв аймагт саналыг 100 хувь гар тооллогод шилжүүлжээ
2017/07/07
Төв аймагт санал тоолох автоматжуулсан машин ажиллахаа больсон байна. Иймд СЕХ-ны дэргэд ажиллаж буй тагнуул, мэдээлэл технологийн төв, Харилцаа хорооны зохицуулах хороо гэх мэт арван багийн ажлын хэсэг эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Төв аймагт очсон байна. Гэвч эвдрэл гэмтэлийг бүрэн тогтоож чадаагүй байгаа аж.
Иймд 100 хувь гар тооллогод шилжүүлсэн байна. “Санал тоолох машин эвдэрвэл гар ажиллагаанд шилжинэ” гэж Сонгуулийн тухай хуульд заасныг үндэслэн гар ажиллагаанд шилжүүлсэн байна.
Т.Түвшин
www.zindaa.mn