Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газар цахим хуудсандаа байршууллаа.

Энэ онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулах ёстой. Албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно/ мэдүүлгийг олон нийтэд хүргэлээ. Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр авдаг юм.

Ингээд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөснийг харвал:

  • Нийт орлого- 130 сая
  • Гэр бүлийн гишүүдийн нийт орлого- 31 сая
  • Орон сууц, барилга байгууламж- 912 сая
  • Тээврийн хэрэгсэл- Lexus 570
  • Мал аж ахуй- 1 адуу 12 сая
  • Үнэт эдлэл- хөөрөг 35 сая
  • Хадгаламж- 4 сая

 

 Дээрх үнийн дүнг нэгтгэвэл нийт 1 ТЭРБУМ 124 САЯ төгрөг болж байна. Үүнд Ерөнхийлөгчийн эзэмшдэг Лексус 570 авто машины үнэ багтаагүй болно.