Нийслэлийн Авто замын газраас зарим ачаалал ихтэй, олон урсгалтай замаар явган зорчигчдыг аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхээр гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний дагуу “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын 2 чиглэл 4 урсгалтай зам дагуу явган хүний гүүрэн гарц барихаар болжээ.

Өнөө шөнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний 22.00 цагаас эхлэн Их тойруугийн замд Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын замыг хаах юм. Замын хөдөлгөөнийг маргааш өглөө буюу энэ сарын 12-ны 07.00 цагт бүрэн нээх бөгөөд энэ үеэр иргэдийг тус замаар явахгүй байхыг анхааруулж байна.
 
Х.Даваа

 

Өнөө шөнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний 22.00 цагаас эхлэн Их тойруугийн замд Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын замыг хаахаар болжээ. Тус замын орчимд явган хүний гүүрэн гарцыг байрлуулах зорилгоор замыг хааж байгаа юм. Замын хөдөлгөөнийг маргааш өглөө буюу энэ сарын 12-ны 07.00 цагт бүрэн нээх бөгөөд энэ үеэр иргэдийг тус замаар явахгүй байхыг анхааруулж байна. - See more at: http://city.time.mn/content/38956.shtml#sthash.lRB19i03.dpuf