Би үнэхээр хартай хүн гэж үү?
2017/07/25
Та бүхэнд өдрийн мэнд хүргье. Би хүүхэдтэйгээ 2-лаа амьдардаг ганц бие ээж байгаа юмаа. Хүүхдээ жаахан гээд хүнтэй учрах талаар бодохгүй 3 жил явлаа. Саяхнаас миний амьдралд нэг залуу гарч ирснээр өөрөө мэдэхгүй болохоор та бүхнээс асуух зүйл гараад төвөгшөөлгүй уншиж хариу өгөөч баярлалаа.
Бид 2 бусдын адил сайхан байсан мэдээж би хүүхэдтэй чи үүнийг минь хүлээн зөвшөөрч чадахгүй бол эртхэн хэлээрэй зам замаа хөөе би ямар ч эр хүнээс илүү хүүхдээ 1-т тавина. Хэрвээ хүлээн зөвшөөрч чадна гэвэл би чамтай хамт байж чадна гэдгээ хэлсэн. Гэхдээ хүүхэдтэйгээ уулзуулаагүй л дээ жинхэнэ шалгуур гэдгийг даваад бие биенээ үнэхээр ойлгоод нэгдэж чадсан тэр үедээ гэртээ оруулж танилцуулна гэж боддог байлаа.
Гэтэл тэрнээс өмнө бид 2 хоёр тийшээ болсон. Тэр залуу өмнө нь эмэгтэй хүнд цаг зав бараг гаргадаггүй гаргавал өөрийнхөө хүссэн үед гаргаад л уулзаад л явдаг байсан. Чамтай учирснаас хойш би өөр болж байгаа найз бүсгүйтэй байх мэдрэмжийг авах надад үнэхээр сайхан байна гэж яридаг байлаа.
Нэг өдөр санаандгүй утсыг нь үзэж байгаад нилээн олон охид хүүүхнүүдтэй чатладаг болсныг нь олж мэдээд би салвал салаачдээ чамд би хэрэгтэй гэж үү наад хүмүүстэйгээ яв л даа гээд маргалдтал би өмнө нь ийм л амьдралтай байсан одоо энийгээ засаж байгаа чи хар л даа зарим нь 2 сарын өмнө 7 хоногийн өмнө л бичсэн байгаа. Би чамтай учирснаас гээд… нөгөө зүйлээ хэлсэн. Би за яахав засна гэсэн гээд орхилоо.
Гэхдээ л бичсэн бүгдийг уншаагүй мэдээж тэр техтүүд нь бодогдоод байдаг болсон. Хамгийн муухай нь нэг өдөр найзуудтайгаа уулзаад нэг найзынх нь дагуулж ирсэн эмэгтэйтэй унтаж намайг хуурсан нь баригдсан яаж барьсан нь чухал биш ч би салахаар шийдэж хэд хоног холбоогүй байтал намайг санаж байна нэг л удаагийн тохиолдлын явдал байсан юм. Би чамд мэдэгдүүлэхгүй гэсэн ч ийм юм болчихлоо гээд л байнга залгана, мэссэж бичнэ.
Би буруутай би ахиж ингэхгүй ээ би амлаж байна хэцүү байна гэх мэт нилээн олон хоногийн дараа ахиад эвлэрсэн. Хүн нь муу залуу биш болохоор би ахиж алдаа гаргахгүй гэж итгэсэн л дээ. Гэвч эргээд нийлсэн ч ямар нэг дуудлага ирэхэд би дотроо эмэгтэй хүнээс гэж бодож эхэлсэн. Эмэгтэй хэдэн найзууд бий л дээ хаа газар хүнтэй хурдан танилцана. Гэхдээ тэр явдлаас хойш бүх харьцдаг байсан хүмүүстэйгээ холбоо тасалж чатаа бүр устгасан байсан.
Хамт байх үед утас нь их дуугарнаа. Аваач гэхээр таньдаг охин байнаа найз байгаа юм гэнэ авахгүй байна гэдэг чинь ноотойшд авахгүй бол тэр л биз гээд уурлахаар эргэж залгаад найз нь гээд миний хажууд ярьж үзүүлнэ би өөрийгөө хартай болж байгаагаа мэдэрсэн. Хамт байхад заавал эмэгтэй хүнээс дуудлага ирнэ. Араас нь гүйдэг нэг хүүхэн байнга залгачихнаа би найз бүсгүйтэй болсон чи битгий залгаад бай гээд миний хажууд ярихаар нөгөөх нь надад хамаагүй найз бүсгүй нтртэй чинь уулзая гэнэ.
Би ч сүүлдээ уулзааагүй өдөр эмэгтэй хүнтэй уулзаад явж байгаа байхдаа гэж бодогдоно. Уулзаагүй өдрөө байнга ярьж унтан унтатлаа хамт байдаг л даа гэхдээ л хүн гэдэг ийм болчихдог юм уу, би ийм хартай юм уу? Утас нь дуугарах бүрт хэн нэгэн эмэгтэй хүн л байх гээд лл бодогдож эхэлнэ утсаа авахгүй байх үед нь яагаад авдаггүй юм гэхээр чи хүлээцтэй бай л даа би ахиж тэгэхгүй л гэсэн бол тэгэхгүй ажилтай байж болно шдээ гээд л уурлана урдаас.
Иймэрхүү харилцаанаасаа би өөрийнхөө хийсвэр бодлоосоо залхаж эхэлсэн. Үнэндээ харьцдаг эмэгтэй хүмүүс их өөрөө ч гайгүй бие хаатай боломжийн царайтай. Хэлсэн нь үнэхээр үнэн байгаад намайг л гэж байгаа мэт боловч би үгүй гэж өөртөө итгүүлэх гээд л тэр бодлыг минь дагасан уу яасан. Хамгийн сүүлд нэг хүнтэй аажуухан л ярьж байна. Би ч хардалт эхлээд л намайг гарч ирэх үед удаагүй утсаа тавьсан л даа.
Би хэнтэй ярьсан юм ч гэлгүй шууд л дуугархгүй яваад өгсөн. Тэгээд хэрүүл эхлээд би чи эмэгтэй хүнтэй л ийм өнгөөр яринашдээ тэгвэл ярьсан дугаараа гаргаад ир гэтэл устгасан байсан. Тэгснээ би чамайг ингэж хардана гээд устгасан юм гэж байна хардана гэж бодсон юм бол харин ч устгахгүй байх ёстой юм биш үү? Харин ч үзүүлж тайлбарлах байдал чи устгалаа нөгөө ярьсан хүүхэн чинь л биз гээд би уурлаад нүүр өгөөгүй.
Нэг дугаар үзүүлээд л энэ хүнтэй л ярьсан юмаа би ахиад залгаж үзүүлье гээд залгаад чанга яригч дээр нь тавьж ярьсан. Би итгээгүй ээ жинхэнэ ярьсан хүн рүүгээ ахиж залгаагүй гэж бодсон. Тэгээд л би бүр мөсөн салахаар шийдэж салая гэдгээ хэлж салсан. Намайг чи үнэхээр хартай юм би чамайг ийм гэж бодоогүй ахиж битгий яриарай гэсэн. Би ч зүгээр л алга болоод өг наад тэнэг амьдралд чинь чамайг үлдээе чи хэзээ ч засрахгүй наашаа гэсэн болгонд нүүр өгч надад худлаа ярьж хуурч явсаар л байх юм байна залхаж байна гээд жаахан муухайгаар хэлсэн.
Гэхдээ энэ бүгдийн дараа тэр олон харьцдаг хүмүүсээсээ үнэхээр зайгаа аваад намайг гэдэг байсныг нь би ойлгохгүй хардаад тэнэг хартай хүүхэн үү эсвэл хардах зүйл өөрөө гаргаж ирээд байгаа болохоор би өөрийн эрхгүй ийм хартай болсон уу гэдгээ ч ойлгохоо байсан. би өөрийгөө ийм хартай хүн үү гэдгээс айж байна.
Уг нь өмнөх залуу нтр намайг тэгдэггүй л байсан юм. Бид 2 найзууд шиг л амьдрал тохирохгүй салж байсан юм. Энэ хүнтэй л учраад анх удаа араараа тавулах мэдрэмжийг авч үзлээ ингэж бусдаас харамлаж хардаж байна. Үүнийг уншаад би тийм хартай хүн бол яаж засахыг минь хэлж зөвлөөч. Нөгөө залуу одоо болтол над руу залгадаг согтуу ч ярьдаг би чамайг санаж байна энэ бүгдийг даван туулж чадахгүй байна.
Чамайг хэзээ санахаа болих бол гэдэг би сүүлдээ утсыг нь блок хийсэн. Залгаж л байгаа байх. Би үнэндээ залхсан. Сүүлдээ өөрөө ч юу хиыгээд байгаагаа ойлгохоо байсан дурлал сохор гэгчээр би бүр учраа олохгүй санахаас илүү уур хүрдэг нэг иймэрхүү л юм болоод байна даа надад зөвлөөч баярлалаа…
cekc.mn
зочин · 2017/07/27
хүүхэмсэг эрчүүд хэзээч засрахгүй шүү эр хүний ёсоор хэлж байна салж сатгэл санаа амар явсан нь дээр шүү дагавар охиныг чинь хүүхэн болгож харах үед амаа бариад намаргүй дээ
Монгол хүү · 2017/07/26
Бүсгүйн зөв байх гэж бодож байна аа... өөртөө итгэлтэй бай...