Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2013/12/10
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар иргэн Н.Ариунболдын гаргасан өргөдлийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг... эрхэлсэн ажил...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хянан хэлэлцээд, тодорхой ажил, албан тушаал, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хуулиар зарим хязгаарлалт, нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор байна хэмээн үзэж хуулийн дээрх заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ