Сайн байна уу энэ өдийн мэндийг хүргье. Надад зөвлөөч юм уу. Ухаарал хайрлаарай. Би та бүхэнд өөрт тохиолдоо байгаа явдлаа хэлж сэтгэлээ бага ч гэсэн хөнгөлөх гэсэн юм. Би одоо 20 настай, нөхөртэй, хүүхэдгүй. Би нөхөртөө хайртай.

Гэтэл би ажлынхаа залууд дурлачихлаа. Би буруу юм хийж байгаагаа мэддэг ч байнга л тэрний араас гүйж ярьж мессэж бичдэг.

Тэр залуу маань дургүй байдаггүй ч гэсэн тийм ч дуртай байдаггүй. Надад бол огт сайн биш. Ийм байхад л би больж чадахгүй юм. Нөхрөө харахаар өрөвдөөд больё гэж боддог ч чадахгүй юмаа.

Яавал энэ хүнийг мартах вэ ойрд тэр хүнийг бүр илүү хүсээд байх юм. Яавал дээр вэ? Надад зөвөлгөө өгч туслаач…

cekc.mn