Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо "Wanted" студийн захирал Б.Түвшинбаяр нар охинтой болжээ гэх мэдээлэл гараад байсан ч тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэсээр байсан. Харин төрөөд гурван сарын дараа энэ мэдээлэл үнэн байсныг Ану өөрөө албан ёсоор мэдээлсний зэрэгцээ бяцхан охиноо олны хэл амнаас хамгаалсан хэмээн учирласан.

Дуучин бүсгүй өнгөрөгч зургаадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж 3 кг 450 грамм жинтэй охинтой болсон юм. Түүний охин Хатангоо нь зургаан сар хүрчээ. Хүүхдээ ихэд нууж байсан тэрбээр охиныхоо зургийг анх удаа олонд дэлгэлээ.

Д.Ана