Одоо өөрийгөө ч танихаа байлаа…
2017/08/08
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд. Би 30 гарч яваа 1 хүүхэдтэй нөхөртөй эмэгтэй. Сүүлийн нэг жил өөрийгөө ч ойлгохоо болилоо. Би ер нь бол үг дуу цөөнтөй даруухан талдаа л даа. Гэхдээ гаднах төрхөндөө бол нэх гутраад байх юм байхгүй. Хийсэн ажил тээсэн зорилготой.
Сүүлийн үед сэтгэл гутралд орж депресс гэдэг нь л болоод байх шиг байна. Би хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа нөхрөөсөө болж маш хэцүү байдалд орж байсан юм. Юу гэхээр нялх биетэй байхад хүн маш эмзэг болдог юм билээ.
Гэтэл нөхөр байнга архи ууснаас болж том хэрүүл үүсээд согтуудаа намайг бэртээгээд бас хэлэхгүй муухай үгээр хэлж би хэсэг хүүхдээ ч тэвэрч чадахгүй болж байсан. Сална гэж хэлэх амархан ч цагаа тулахад хүсээд ч болдоггүй зүйл гэж байдаг юм билээ. Түүнээс хойш миний зүрх эрс муудсан юм шиг. Би тэр өдрөөс хойш хичнээн орой орондоо уйлсан тоолж баршгүй. Бас жаахан юмнаас айж цочоод хүнтэй жаахан ам зөрөхөд л зүрх хүчтэй савлаж хамаг бие минь чичирдэг болсон. Өмнө нь үнэхээр ийм байгаагүй маш тайван хүн байсан. Одоо өөрийгөө ч танихаа байлаа.
Бас хадмууд. Хадмуудаа амьдралдаа нэх оролцуулаад байдаггүй ч бас л тэр хэрүүл дээр хүүхдээ өмөөрч над руу дайрцгааж байсан. Намайг улаан цайм худал гүжирдэж буруутан болгож байсан. Тэрнээс хойш тэд нартай ойр байж чадахгүй болсон. Нэг л хүйтэн худлаа инээсэн хүмүүс харагддаг. Би уг нь худал хэлэх, шударга биш занг үзэн яддаг өөрийгөө зөв бодолтой хүнд муу юм хийхгүй гэж бодож өөтөө ч итгэж явдаг байсан ч тэр олон хүн намайг чичилж над руу дайрч буруутгаж араар элдвээр ярьж явааг бодохоор улам өөртөө итгэхээ больж нуугдмал амьдрал руу өөрийн эрхгүй явж байна.
Сүүлийн үед би хүнтэй ч таарахаа больсон юм шиг ганцаараа л байгаад баймаар болж бүр гудманд гарахаас, танихгүй хүнээс ч жийрхээд, хүний царай руу ч харж чадахгүй болоод байх юм. Байнга айдастай сэтгэл зовнилтой гэхдээ яагаад ингээд байгаагаа мэдэхгүй заримдаа хорвоогоос хүртэл залхах шиг. Гэхдээ хүүхдээ бодоод тэгэж чадахгүй л дээ эрүүл ухаантайгаа байвал.Би бодохдоо төрөөд удаагүй байхад хэт цочирдсоноос болж сэтгэцэнд нөлөөлсөн байх гэж бодох юм. Хэрэв тийм бол эмчлэх арга байдаг болов уу?
Бас бясалгал хийдэг өмнө нь бол их үр дүнтэй сэтгэл минь цэлмээд л байдаг байсан бол одоо дорвитой болж өгөхгүй юм. Сэтгэл минь харлаад сайхан ч юм бодож чадахгүй болохоор үнэхээр аймшигтай юм. Зүгээр л юу ч бодохгүй сайхан амьдрамаар байна. Магадгүй маш сайн тус болж чадах сэтгэл зүйч байвал хэлж өгөөч. Намайг хүрээлж буй хүмүүс дунд намайг ойлгож чадах хүн байхгүй. Би хар бараан юм ярихаар тэр хүмүүс бүр зайгаа барих шиг, эсвэл доог тохуу болгох шиг л байдаг. Нөхөртөй хэзээ ч ойлголцдоггүй ойлгуулая гэж бодохын ч хэрэггүй. Ярилцах гэснээс болж тахир дутуу болох шахсан.
Би ч тэр хүнийг ойлгодоггүй. Ойлгох ч хүсэл төрөхөө байсан. Тэр хүн хэт би гэсэн үзэлтэй учир би түүнээс хөндийрсөн. Хань гэж хэлэхэд хэл эвлэдэггүй. Харин өөрийгөө ойлгохоо байгаад нийгмээс хүртэл тусгаарлаад хүнтэй зүгээр ярих гэхэд хүртэл сонин санагдаад айгаад байгаагаа яаж засах вэ? Бас би хүн чанаргүй хувиа хичээгч болоод хувирцан ч юм шиг. Ингэж удаан явбал аюултай санагдаад ядаж энд бичье гэж бодлоо. Над шиг байдалд орж байсан хүн байвал зөвөлгөө өгөөч…
cekc.mn
egch · 2017/08/09
uurtuu itgeltei bai bas ergen toirond chini chamaig oilgoh naiz nuhud baihgyi bol uur sain naiz nuhudtei bolohiin tuluu hichee, ter nuhuriig bitgii bod haya chamd tus den boloh hyn bish gej bodoj bga bol hayaad ergej harahgyigeer yav hezee neg tsagt dahiad haramsaj suuhaar unuuduruuruu bygdiig duusgaad tsoglog erch hychtei amidar unuuduruus l bygdiig uurchilj chadahgyi bol chi emee boltoloo ene amidralaaraa amidrana gesen yg shyy????
Зочин · 2017/08/08
Zaluusaa ehneruudee neg ayataihan avaad yavchihgui yamar hetsuu yum be.
зочин · 2017/08/08
Хүнээс бүү асуу, Өөрөө сэтгэл зүйч олоод уулз, Ангийн найз нөхөдтэйгөө уулзаж өөр сайн сайхан зүйлсийг ярилцаарай, Хүүхэд байсан,залуу сайхан байсан тухайгаа бод,ярилцаарай. Сайхан болноо.