Сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болмоор байдаг…
2017/08/11
Сайн байцгаана уу. За шууд бичээд эхлэе. Сүүлийн үед би хэтэрхий их ганцаардаж байна. Аргачгүй биз дээ 34-тэй ганц би хүн. Хэтэрхий эцэг эх, ах дүүдээ туслах гэж гээд хайран цаг хугацаагаа өнгөрөөсөн ч юм шиг санагдаад харамсаад байх боллоо.
Уг нь би эмэгтэй хүн боловсролтой бас өөрийн гэсэн хөрөнгөтэй байхад хэзээ ч хүссэн үедээ хүнтэй суух оройтохгүй байх гэж боддог байсан. Одоо тэгсэн хүнтэй сууя гэсэн чинь хүн нь алга юм шиг санагдаад байхын.
Үеийн залуучууд нь эхнэрээсээ салсан эсвэл жоохон уух сонирхолтой. Дүү залуучууд нь дандаа л эд хөрөнгө харсан нэг тийм. Яамаар ч юм дээ. Сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болмоор байдаг…
cekc.mn
Зочин? · 2017/08/27
хэхэ ер нь бол сайн тунгаагаад бодоод үзээрэй 90 оныхноос хойш ярихгүй учир нь цаг үе өөр болсонг харж байгаа. за тэрнээс өмнөх оны Монгол эрчүүд бол хэцүү л байлаа учир нь эцэг эхчүүд нь за эрэгтэй хүүхэд яахвэ яаж ийж байгаад амьдарлаа аваад явчина гэж охидынхоо боловсролд анхаар ч охидоо сургуульд суулгаж хичээл номонд нь анхаардаг байсан нь худлаа биш. за юуг хэлэх гээд байна гэхээр их инээдтэй шүү за хот газар очоод сургуульд сууж байгаа охин хөдөө гэртээ ирлээ тэгсэн сахал үс хөлс шороондоо баригдсан залуу шууд л өөрт нь таалагдаад хайртайгаа илчлэх гээд татаж зулгаана шөнө шууд чичрэх гээд л зулгаана ккэ хотод очиход нь сайхан цагаан залуус татаж зулгаах бус амттан аль болох гоё сайхан зүйлээр хуурж байгаад жоохон юм уулгаж хэдэн өдөр хоргоож байгаад охин насыг нь эвтэйхэн үдэж өгөөд алга болно. за тэгээд боловсрол нь дээд доод болсон болхоор Монгол эмэгтэйчүүд нь сэтгэл бус хөрөнгө харах сэтгэгдэлтэй болчихсон. яг сайхан сэтгэл нь Монгол эрчүүдэд нь байгаад байдаг гэтэл эмэгтэйчүүл нь эрчүүдээ тоохоо байтлаа хөгжсөн байлаа одоо бол боловсорохгүй л бол хоосноос амьдрал эхлэхгүй гэдгийг хүн бүр мэддэг болсон болхоор залуус ер нь л ухаантай болж байгаа харагдаж байна.
зочин · 2017/08/15
Ямарч өөгүй хүн гэж үгүй. Гэтэл нүд нь тийм хамар нь ийм гээд голж шилсээр байдаг. Голж шилсээр байвал хэзээ ч хань олдохгүй. Нас ахих тусам өө сэв улам их харна.
зочин · 2017/08/15
хэт их болзол тавьж шуналдаа хөтлөгдөөд байвал ийм л юм болно шүү монгол эрчүүд бүгд болохооо байсан хүмүүс биш шүү эмэгтэйчүүд та нар өөрсдөө бас хэцүү шүү
хүн · 2017/08/11
өөрөө гаргадаггүй сэтгэлээ бусдаас нэхэх эсвэл огт санаачлагагүй байж өөрийгөө хэт дөвийлгөн боддог байдал нь монгол эмэгтэйчүүдийн гол асуудал байхдаа. одоо нэг үеэ бодход манай залуус урсгалаараа биш амьрдалын төлөө зүтгэдэг болсон, арчаагүйчүүд улам л багассаар байгаа.
хүннү · 2017/08/11
Одоогын монгол эр хүний дүр төрх, хүн чанарыг зөв л харсан байна. Бид ийм л болсон байна даа.
би ч бас · 2017/08/11
салчихсан,