Намхан эмэгтэйчүүдийн 10 давуу тал
2017/08/18
Эмэгтэй та заримдаа намхан төрсөндөө гомдож, танд шударга бус хандсан мэт санагдах үе байдаг уу? Тэгвэл намхан, жижиг биетэй нь харин ч давуу тал болдгийг батлах 10 шалтгааныг хүргэж байна.
1. Эрчүүд “жижигхэн” эмэгтэйчүүдэд илүү татагддаг
151-158 см өндөртэй 10 мянган эмэгтэйчүүдээс авсан судалгаанаас харахад намхан бүсгүйчүүд гэрлэх магадлал өндөр эмэгтэйчүүдийнхээс хэд дахин илүү байдаг төдийгүй хувийн амьдралдаа ч илүү сэтгэл хангалуун байдаг аж. Мөн тэдний ихэнхи нь 40 нас хүрэхдээ ээж болсон байдаг гэсэн судалгаа гарчээ.
2. Галт тэрэг, онгоцонд унтахад эвтэйхэн байдаг
Намхан хүмүүст давуу тал их бий. Тэд олон цагийн нислэг, эсвэл шөнийн турш галт тэргээр явахдаа тухтай унтаж амрах аргаа төвөггүй олж чадна.
3. Хүүхдийн хувцас ч өмсөж болно
Заримдаа том размертай хүүхдийн хувцас ч худалдан авч өмсч болдог нь бас нэгэн давуу тал биш гэж үү?
4. Өөрөөсөө намхан залуутай болзож, гэрлэнэ гэж бараг л байхгүй
Эмэгтэйчүүд өөрөөсөө намхан нуруутай залуутай болзохыг тэр бүр таашаадаггүй. Зарим өндөр бүсгүйчүүдийн хувьд асуудал болдог энэ зүйл намхан бүсгүйчүүдэд тохиолдоно гэж бараг л үгүй.
5. Илүү хурдан хөдөлгөөнтэй
Намхан, жижиг биетэй эмэгтэйчүүд өндөр бүсгүйчүүдээс илүү хурдан шаламгай хөдөлгөөнтэй байдгийг судалгаагаар баталжээ.
6. Намхан бүсгүйчүүдийг илүү тэврэх дуртай байдаг
Худлаа сонсогдож болох ч энэ үнэхээр бодит судалгааны дүн юм. Эрчүүд намхан бүсгүйг тэврэхэд тааламжтай байдаг гэсэн хариулт өгчээ. Мөн тэд намхан эмэгтэйчүүд илүү энхрий зөөлөн, дур булаам санагддаг гэж нэгэн дуугаар хариулсан байна.
7. Хорт хавдарт өртөх магадлал бага
АНУ-ын Хавдар судлалын хүрээлэнгийн хийсэн судалгаагаар жижиг биетэй эмэгтэйчүүд өндөр бүсгүйчүүдийг бодвол хорт хавдар тусах магадлал бага байдгийг харуулжээ. Тухайлбал, өндгөвч, бамбай балчирхай, арьс, бүдүүн гэдэс, хөхний хорт хавдраар тусах магадлал харьцангуй бага байдаг гэнэ.
8. Тэд хоёр хундага дарсанд л согтоно
Жижиг, намхан биетэй бүсгүйчүүд өндөр бүсгүйчүүдийг бодвол хамаагүй илүү сэтгэл хөдлөлтэй байдаг байна. Энэ нь тэдний согтууруулах ундааны хэрэглээнд ч нөлөөлдөг аж. Тэд илүү хурдан согтож, шартахдаа ч хурдан байдаг тухай судалгааны дүн харуулжээ.
9. Илүү хэмнэлттэй
Жижиг биетэй байх нь мөнгөнд ч хүртэл хэмнэлттэй байх юм гэж санаагүй биз? 10 мянган эмэгтэйчүүдээс судалгаа авахад жижиг биетэй бүсгүйчүүд саван, шампунь, нүүрний будаг, энгэсгээ хүртэл бага хэрэглэдэг болох нь тогтоогджээ.
10. Зураг авхуулахдаа үргэлж голд нь зогсдог
Жижиг биетэй учраас зураг авхуулахдаа хэзээ ч захад нь зогсдоггүй. Намхан учраас урд хэсгээр, голоор зогсон зургаа авхуулах боломж бидэнд байнга тохиодог.
Эх сурвалж: www.ontslog.com