Сайн байна уу би 20 настай эрэгтэй, өмнө нь бэлгийн харьцаанд орж үзээгүй. Эмэгтэйчүүдтэй харилцах тал дээр тийм ч муу гэж боддоггүй. Харин дотносох тал дээр нэг л болж өгдөггүй юм шиг санагддаг юм.

Архи тамхи хэрэглэдэггүй элдэв муу зуршилгүй болоод ч тэр юм болов уу баар цэнгээний газруудаар ч нээх явдаггүй.

Заримдаа энэ миний асуудал юм болов уу гэж бодох юм. Нэг сайн охинтой танилцаад тэрэндээ үнэнч байх тал дээр тууштай байж чадна гэж боддог боловч хэрхэн яаж тэр хүнээ олохоо ч мэдэхгүй юм. Ингэж яваад 30, 40 нас хүрчихвэл яана аа. Нэг л их үнэнч сайхан сэтгэлтэй л хүн дөвийгөөд л яваад байдаг. Яаавал дээр вэ хүмүүсээ?

cekc.mn