Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр хоригдож байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийг Улсын Дээд Шүүхээс харьялал тогтоон Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Хуульд зааснаар шүүх хурлын товыг 30 хоногийн дотор багтаан Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлах ёстой байдаг билээ.

Тиймээс энэ хэрэг 2014 оны нэгдүгээр сард товлогдох бололтой.

Хэргийг эргэн сөхвөл, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан есдүгээр сарын 16-ний өдөр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Төрийн ордны хойд цэцэрлэгт тэсрэх бөмбөг тавихаар бэлтгээд байсныг хууль хяналтын байгууллагынхан үйлдэл дээр нь таслан зогсоосон юм. Энэ хэрэг явдлыг Тагнуул, цагдаагийн байгууллага хамтран шалгасан.

Х.Даваа