2017.8.27, Ням гараг / Билгийн тооллын: 6
Намрын эхэн шар бич сар
Зургаан цагаан мэнгэтэй Улаан нохой өдөр

 

Аргын тооллын: 2017.8.27, Ням гараг
Наран ургах шингэх: 06.03-19.43
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй

 

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.