Эсвэл бүх зүйлийг өөрийн гараар дуусгах уу?
2017/08/31
Би эхнэртэйгээ гэрлээд 15 жил болсон, 30 гарсан, амьдрал тогтсон, юугаар ч гачигдаж дутагдаагүй сайхан амьдарч байсан хүмүүс. Бид хоёр сургуульд сурдаг хоёр хүүхэдтэй. Саяхан санаандгүй эхнэр фэйсбүүкээ нээлттэй орхисон байхаар нь сонирхоод уншсанаас бүх юм эхэлсэн.
Тэр нэгэн өсвөр насны бандийг гэртээ үдийн цайны цагаараа ирэхийг дуудаж бүр гуйсан байсан. Бид гэр бүлээрээ хэд хоногийн өмнө амралтанд явсан юм. Тэгэхэд тэнд банди мөн байсан. Надад ажил гараад би түрүүлж яваад эхнэр хүүхдүүдээ хэд хоног тэнд орхисон хооронд тэр 2 танилцаж явалдаж эхэлсэн юм билээ.
Би эхнэрээ нилээн байцаасны эцэст амралтанд намайг явсан хойгуур тэрэнтэй байнга сексдэж, ирээд надад баригдталаа 14 хонохдоо оройдоо уулзаж сексдэж байснаа хүлээсэн. Уг нь бид хоёрын сексийн амьдрал 7 хоногтоо 3-4 хийдэг хэвийн л байсан. Яагаад намайг хуурсан талаар нь эхнэрээсээ асуухад тэр бандид дурлаж ухаанаа алдсан, царайлаг царайнд нь татагдсан гэж хэлсэн.
Тэгээд уучлалт гуйгаад намайг яв гэвэл явна нэг хүүхдээ өөр дээрээ авна гэсэн. Би бүр хямралд орж ажлаа ч хийх сонирхолгүй болж тэр бандийг нь олж очоод алчихмаар санагдаад байх юм. Түүнтэй 15 жил амьдрахдаа нэг ч удаа араар нь тавьж байгаагүй болохоор надад их хүнд тусаж байх шиг байна. Би яг яах вэ? Хүүхдүүдээ бодоод түүнийг уучлаад дахин амьдрах уу? Эсвэл бүх зүйлийг өөрийн гараар дуусгах уу?
cekc.mn
sadadadsad · 2017/09/01
тайван бай юу ч битгий хий зүгээр л хараад хүлээ аяндаа болох юм болдгоороо болно.
Guest · 2017/09/01
Арчаагүй эр вэ? Ингээд энд юм бичиж сууж байдаг. Ийм болохоор чинь эхнэр чинь тэр жаахан бандид шаалгаж байгаан.
зочин · 2017/08/31
хүний сонирхол татах гээд худлаа шаахаа больчих 30 тай гэчээд 15 жил хамт амьдарсан аан хэн итгэхийн ийм юм уншиж байдаг би ч гэж би
Зочин · 2017/08/31
Baliar teneg umhii huuhen bn
Сараа · 2017/08/31
Тэр бандийн буруу биш ээ. Эхнэр чинь л буруутай.