Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд 27 хүн осгож амь насаа алджээ
2013/12/15
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гурав хоногт 27 хүн золгүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг Нийслэлийн цагдаагийн газраас өглөө.
Өнгөрсөн баасан гаригт тав, амралтын өдөр буюу бямба 14, нямд ,8 хүн осгож, хөлдөж амиа алдсан байна. Тэдний ихэнх нь шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгосон байдалтай олдсоныг цагдаагийн байгууллагаас ард иргэдэдээ сэрэмжлүүллээ.
Мөн согтуу үедээ автомашин жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Х.Даваа
Зочин · 2013/12/18
xarin time dain buu boloosoi bombog bitgii delbereesei xumuus arxi uuj amia bitgii aldaasai ****** uedee mashin bitgii barisaasa shine jil ni goe taivan bgasai daaaa
Зочин · 2013/12/17
Yu ve, dain bolj baigaamuu