Ээж нь эсэргүүцээд байна яах вэ?
2017/09/04
Сайн байна уу? Би хэдэн жил хайртай байсан охинтойгоо 2 сарын өмнөөс үерхэж эхэлсэн юм л даа. Би 16 настай тэр 15 настай. Бид 2 уг нь их хөөрхөн хосууд хүмүүс бүгд дэмждэг.
Гэхдээ хэд хоногийн өмнө нөгөө зүйлийн талаар ярилцсан юм. Тэгээд л найз охин маань яавал жирэмсэн болдог яавал жирэмсэн болдоггүй гээд л янз янзын юм асуугаад би ч үзээгүй тэр маань ч үзээгүй болохоор мэдэхгүй тэгээд л ярьж байгаад унтаад өгөв өө.
Тэгсэн өглөө би жирэмснээс хамгаалах арга гээд интэрнэтээс жаахан юм уншаад ийм байдаг юм байна гээд чатаар явуулсан чинь ээж нь яг тэрийг нь уншаад намайг буруугаар ойлгочихсон. Уг нь ээж нь надад гайгүй байсан юм. Тэрнээс хойш найз охиныг маань надтай уулзуулахгүй хориглоод тэгээд надад охиноос минь хол бай, чамтай угаасаа уулзуулахгүй та 2-г зөвшөөрөхгүй. Чи болихгүй бол охиноо сургуулиас гаргаж чадна шүү гээд л ёстой аймар байсан. Би өөрийгөө яаж зөвөөр ойлгуулах уу? Юу хийх хэрэгтэй вэ?
Ээжид нь мсж бичээд учраа хэлээд зөндөө гуйсан. Бид 2 одоо төгсөх анги болохоор энэ жилдээ нэг их уулзахгүй хамт хичээлээ хийгээд явна гээд ярьчихсан байсан л даа гэхдээ одоо бол ээж нь намайг хичээл дээр ч хажууд нь суухыг зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд бид 2 ирээдүйдээ хамт байхыг ер нь зөвшөөрөхгүй бол яах уу? Надад туслаач? Би түүнд үнэхээр хайртай. Ингээд орхиж чадахгүй нь ээ…
cekc.mn
mmmm · 2017/09/06
zaa daa naiz hamt hicheele hiij bna geed baidag ulsuud chini huuhed hiideg zurdag yum bna le sh te hoo hool bai zov shuu