“Brix night клуб”-ийн удирдлагууд анх ярьсан төлбөр тооцоогоо зохион байгуулагчдад өгөөгүй байна
2013/12/16
Дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг цахим сүлжээ болсон Фэйсбүүкийн хэрэглэгч залууст зориулсан "We Love Facebook" парти энэ сарын 14-нд “Brix night клуб”-т болж өнгөрсөн юм. Гэтэл энэхүү партины талаар таагүй мэдээлэл бидэнд ирлээ.
Тодруулбал, “Brix night клуб”-ийн зүгээс партид хүрэлцэж ирсэн 300 гаруй залуусыг гадаа бүтэн цагийн турш дотогш оруулахгүй хүлээлгэсэн байна. Тэднийг дотор болж байгаа шинэ жилийн арга хэмжээ тараагүй байна хэмээн ийн өвлийн хүйтэнд хүлээлгэсэн аж.
Зохион байгуулагч талаас бол залуусыг уг партинд ирэхийг уриалсан юм. Гэвч “Brix night клуб”-ийнхэн цагтаа талбайгаа чөлөөлж өгөөгүйгээс болж цугларсан хүмүүс бухимдан олноороо буцжээ.
Мөн парти эхэлсний дараа зохион байгуулагчдад хэлэлгүй “heineken” брэндийг сурталчилсан нь залуусын дургүйг ихээхэн хүргэжээ. Түүнчлэн зохион байгуулагчдад анх 300 хүн ирүүлбэл 20 хувийн авна гэж ярилцсан аж. Гэтэл “Brix night клуб”-ийн удирдлагууд одоог хүртэл ямар ч мөнгө өгөхгүй гээд өгөөгүй гэнэ.
Цагтаа эхлээгүйгээс болж өчнөөн хүн буцаан явсан ч Brix-n удирдлагууд парти зохион байгуулагчидтай тохирсон тохиролцооноосоо буцан дөнгөж 270 хүн ирсэн болохоор хувь өгөхгүй хэмээн элдэв шалтаг тооцжээ. Арга хэмжээг зохион байгуулагчдаас өгсөн тайлбараар бол энэ шоу цагтаа эхэлсэн бол 300-аасаа илүү олон хүн цугларсан байжээ.
Шинэлэг зүйлийг хийе гэж ажиллаж буй залуусын хүсэл эрмэлзэлийг мохоон “Brix night клуб”-ын удирдлагууд хэлсэндээ хүрэхгүй байгаа энэ үйлдэлээр нь тус клубт арга хэмжээ зохион байгуулах хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ мэдээг хүргэж байна.
Хамгийн гол нь аливаа мөнгө санхүү яригдсан ажил зохион байгуулах гэж байгаа бол заавал тамга, гарын үсэгтэй гэрээ хийж байхыг анхааруулж байна.
Х.Даваа