iPhone8 болон iPhoneХ гар утасны танилцуулга
2017/09/13
Өчигдөр орой АНУ-д гар утасны Apple компани шинэ загварын бүтээгдэхүүний танилцуулгаа хийлээ. iPhone8 болон iPhoneХ буюу iPhone10 утсыг энэ удаад хэрэглэгчдийн гарт бэлэн болохоор болжээ.
-
1iPhone 8 загварын хувьд 64GB болон 256GB хэмжээтэй хоёр хувилбартай байх бөгөөд 699 ам. доллароос эхлэх юм байна. iPhone 8 Plus загварын хувьд 799 ам. доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарна.
-
2iPhone 8/ 8 Plus загварууд 4К нягттай, 60 кадрын хурдтай дүрс бичлэг хийдэг болсон бөгөөд 1080 чанартай дүрсийг 240 кадрын хурдтайгаар бичиж чаддаг болжээ.
-
3Apple компани удаан хугацаанд оролцохоос зайлсхийж байсан AR технологи руу одоо эргэлт буцалтгүй оржээ. Өнгөрсөн WWDC чуулганы үеэр анх танилцуулсан ARKit-ийн тусламжтайгаар хөгжүүлэгч нар Augmented Reality технологид суурилсан аппликейшнийг илүү ихээр бүтээнэ хэмээн найдаж байгаа аж. Тэгвэл шинэ загварын iPhone-уудын камер яг энэ технологид суурилжээ. AR технологи нь дижитал дүрслэлийг бодит ертөнцтэй хослуулдаг.
-
4
-
5Шинэчлэн, сайжруулсан, сүлжээтэй Apple Watch Series 3 399 ам. долларын үнэтэй байх аж. Харин сүлжээгүй загвар нь 329 ам. доллар. Series 1 загварын хувьд 249 ам. доллар хэвээр байх юм. Усны хамгаалалттай 70 хувь хурдан Бүтэн өдөр цэнэгээ барьдаг GPS Үүрэн холбооны сүлжээ дэмждэг болсон энэ бүтээгдэхүүний урьдчилсан захиалга есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх бол есдүгээр сарын 22-ны өдрөөс нэр бүхий 26 оронд худалдаанд гарна.
-
6
-
7
-
8
-
9iPhone X загвар аравдугаар сарын 27-ны өдрөөс урьдчилсан захиалга авч эхлэх бөгөөд арван нэгдүгээр сарын 3-ны өдөр хэрэглэгчдийн гарт хүрч эхлэх юм байна. Үнийн хувьд 999 ам. доллароос эхэлнэ.
-
10