МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Төрийн ордны гадаа Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг огцруулахыг шаардан жагсч байна. Шинэчлэлийн хорооны гишүүд үнийн өсөлт болон валютын нөөц багассан болон эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалын талаар уриа лоозон барьж жагсаж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.

Эдгээр жагсагчид өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Засгийн газрын үйл ажиллагаа, хариуцлагагүй байдал зэргийг эрх баригчдад хандуулан уриа лоозозн барин зогсоно. Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын 70 орчим хувь нь Монголын толгой баян компаниудын эздээс бүрдэж байна, ядуурал нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтсоны хариуцлагыг хэн хүлээх вэ гэж бичсэн лоозонгоор зэвсэглэжээ.

Х.Даваа