Сүүлийн үед төрүүлсэн хүүхдээ хаях тохиолдол ихээр гарах болсон. Уржигдар Баянзүрх дүүргийн VI хорооны 43-р байрны гаднаас нярай хүүхэд олджээ. Улмаар тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шуурхай ажилласны үр дүнд хүүхдийн эхийг олсон аж. Тэрбээр 22 настай Х гэгч болохыг тогтоон шалгаж байгаа бөгөөд хүүхэд төрөөд долоо хоногтой байжээ.

Энэхүү мэдээг нийгэмд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

Х.Даваа