Дижитал хамтлагийн гишүүн Эрка буюу Г.Эрдэнэбилэг нэгэн хүмүүнлэгийн үйлс эхлүүллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "манай хүүгийн ангид нэг охин байдаг гэнэ. Ээжтэйгээ л амьдардаг ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй болохоор ажилд авах газар олдохгүй тэр бяцхан охин хичээлээ тараад гандангийн хажуугийн дэргүүрээс будаа зээлж аваад гандан дотор зарж олсон мөнгөөрөө өөртөө болон ээждээ сургуулиийнхаа гуанзнаас пирошки авч идэж өдрийг өнгөрөөдөг. Гэрийнх нь хана нь хугархай, нар нэвт гэрэлтсэн гадаа хэдэн хэмийн хүйтэн байна гэрт нь яг тийм байдаг. Ийм болохоор “Бөмбөгөр” орж дулаацдаг гэнэ. Тэгсэн хэрхэнээ хөөрхий охин хичээлдээ их хичээдэг сайн хичээлээ хийдэг гэсэн энэ охинд тусалмаар байна" гэж олныг уриалсан билээ.

Энэхүү уриалгыг маш олон хүн дэмжиж байгаа бөгөөд өнөөдөр орой 19 цагт 96 дугаар сургууль дээр цуглан охинд туслах юм. Охинд одоогийн байдлаар нэг хүн машин нүүрс өгье гэж байгаа аж. Мөн олон хүмүүс хамгийн түрүүнд гэртэй болгоё хэмээн ярилцаж байна.

Уншигч та бүхэн ч энэхүү хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх боломжтой.

Х.Даваа