Бат Үүл дарга Одноог уйлуулах уу
2013/01/25
Монголын телевиз болгон л шахуу Ток-шоу нэвтрүүлэг бэлтгэн гаргах болсон бөгөөд эдгээр нэвтрүүлгийн талаар үзэгчид ам дамжсан хошин яриа хүртэл гаргаад амжсан.
Жишээ нь, Оролцогч нь уйлж байвал “Монгол туургатны 100 эрхэм”, Хөтлөгч нь уйлж байвал “Odnoo’s Talk show”, харин хөтлөгч, зочны аль аль нь уйлахгүй бол “Надиагийн ток-шоу” гэж ярих болжээ.
Сүүлийн үед уян зөөлөн сэтгэлээ харуулан бараг оролцсон нэвтрүүлэгт болгондоо нулимсаа барьж дийлэхгүй байгаа хөтлөгч бол яах аргагүй жүжигчин Одноо юм. Түүний хөтлөн явуулдаг “Odno`s talk show” үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацааг үдсэн. Жүжигчин Одноогийн нэвтрүүлгийн анхны дугаарт МУГЗ зохиолч Ч.Галсан, Мөнх-Эрдэнэ, жүжигчин, зураач С.Балданпүрэв, зохиолч яруу найрагч Ц.Хулан гээд олны танил алдартнуудын цуваа хөвөрсөөр байгаа юм. Нэвтрүүлэгт уригдсан зочныхоо яриаг сонсож уйлсаар суудаг.
Харин энэ удаад тун сонирхолтой зочин орсон бөгөөд сүүлийн үед автомашины руль болон дугаарын хязгаарлалт зэрэг арга хэмжээний улмаас олон нийтийн хэл амны бай болоод буй хотын дарга Э.Бат-Үүл оржээ. Гол нь тэрээр энэ нэвтрүүлэгт оролцохдоо уян зөөлөн сэтгэлтэй Одноотой ямар яриа өрнүүлж, түүнийг уйлуулж чадсан эсэх нь сонирхол татаж байна.
С.Отгон