Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр зохион байгуулдаг "Оны шилдэг хүүхэд" шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр 14:00 цагт Төрийн ордонд болно.

Шагналыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг гардуулна.

Монгол улсад 1991 оноос эхлэн “Оны шилдэг хүүхэд”-ийг албан ёсоор шалгаруулж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  тэргүүн батламжийг гардуулдаг уламжлалтай. Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг хүүхдийг үндэсний хэмжээнд шалгаруулдаг аж.

 Өнгөрсөн хугацаанд есөн номинациар 300 гаруй хүүхэд оны шилдэг хүүхдээр шалгарчээ.

Х.Даваа