Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар сургуулийн дотуур байрнаас  утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад дулааны сувагт хог шатаж байсныг унтраажээ. Уг галд нэр, хаяг нь тодорхойгүй 1 иргэн түлэгдсэн байсныг дулааны сувагаас гаргаж авран, ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 3х7 метрийн хэмжээтэй амбаарын хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын ханын хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Энэхүү мэдээг иргэдэд сэрэмжлүүлэх үүнднээс хүргэлээ.

Х.Даваа