Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Эрдмийн Хонх" Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол шилдгүүдээ шалгаруулж шагналыг нь гардуулж эхэллээ. Эхний шагналаа өнөөдөр МУИС-ийн Эдийн засгийн сургууль дээр гардуулсан юм. Тухайлбал, Эрдэм, шинжилгээ, судалгааны оны шилдэг оюутан, Нийгэм, олон нийтийн оны шилдэг оюутан, Техник, технологийн оны шилдэг оюутан, Биеийн тамир спортын оны шилдэг оюутан, Соёл, урлагийн оны шилдэг оюутан гэсэн нийт 5 салбараас шилдэг оюутан шалгаруулдаг журамтай.

Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Нятлан бодох бүртгэлийн 4-р курсын оюутан Баярсайхны Оюу "Улаанбаатар хот дахь оффиссын хөгжлийн стратеги" судалгааны бүтээлээрээ эрдэм, шинжилгээ, судалгааны оны шилдэг оюутны болзлыг хангаж шагналаа гардан авлаа.

Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаанд  МАН-ын дарга УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Их хурлын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн гавъяат хуульч Д.Лүндээжанцан, Нийгмийн Ардчилалын Хүрээлэнгийн захирал Я.Төмөрбаатар, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нар хүрэлцэн ирсэн юм

Х.Даваа