2017.10.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 8

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Нас уртасна.

Наран ургах, шингэх: 07.36-17.43

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Гал

06:23 цагт сар тал болно.

Аргын тооллын 10 сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 8, Булаагч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.