Гаалийн ажилтны биед халдсан, доромжилсон этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
2013/12/24
Энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр Гаалийн Ерөнхий Газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчдыг хуулиар хүлээлгэсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь Улаанбаатар төмөр замын Москва хотод суух суурин төлөөлөгч Пүрэвбаатар гэгч гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайран орж ирсэн үйл явдал болжээ.
Тухайн үед ажлаа хийж байсан гаалийн улсын байцаагчид “гаалийн хяналтын бүс” нь тусгай дэглэм бүхий зайлшгүй зөвшөөрөл авч байж нэвтрэх бүс гэдгийг хэлж, шаардлага тавихад ...Муусайн гаалийн ажилтнууд та нар хэн юм бэ? Та нар намайг яах юм бэ? Бүгдийг чинь гаалийн албанаас халуулна, ажилтай чинь ярина... гэх мэтээр зүй зохисгүй авирлан, хэл амаар доромжилж, албан ёсны шаардлага тавьсан гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд халдан, зодож танхайран гэмтэл учруулсан байна.
Одоо тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Мөн энэ оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Буянт-Ухаа дахь салбарт Монгол-Солонгосын хамтсарсан төрийн өмчит “Мон-Сам” компаний захирал гэгч нь АНУ-аас оруулж ирсэн зургаан ширхэг иж бүрэн компьютерийн гаалийн татварыг төлөлгүй улсын хилээр оруулахыг завдаж, албан үүргээ гүйцэтгэж явсан гаалийн ажилтнуудыг элдвээр заналхийлж доромжлон, дайрч давшилсан ёс бус үйлдэл гаргасан билээ.
Төрийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн гаалийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж, бусдад хууль ёсны шаардлага тавьсаны төлөө зохисгүй авир гарган, хэл амаар доромжилж тэр ч бүү хэл бие эрхтэнд нь халдан гэмтэл учруулсан дээрх үйлдлүүд дүрс бичлэгээр баталгаажсан бөгөөд ийм байдал удаа дараа давтагдаж байгааг харгалзан Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо мэдэгдэж байна.
Зочин · 2013/12/30
жиг шиг ээ. хүүхнүүд нь айл гэр үймүүлж эрчүүд мөнгө нэхэж архидаад байхаар чинь зодуулж доромжлуулахгүй гээд яаадын шал тэнэгийн
Зочин · 2013/12/25
АН аас томилогдсон дарга нар дандаа нэг иймэрхүү боловсрол соёл мэдлэг байхгүй хүний наад захын харилцааны соёл байхгүй юм л бол ална тална дарамтлана эсвэл зодно гэсэн үзэл бодолтой хөгийн ********нууд байх юмаа.Мөнгийг нь авчихсан болохоороо хариуцлага тооцож чаддаггүй ю****** хаа****** юм толгойг нь илээд л өнгөөрөх юм. Энэ чигээрээ байвал 2016онд АН газрын хөрснөөс арчигдах нь тодорхой.2000 онд яалаа мартаагүй биз.Мартахын аргагүй гашуун түүх шүү.дахиж өндийж босож чадах ч үгүй боловуу даа
Зочин · 2013/12/25
Gaaliig ni changa bailgaxgui bol durtai ni zodoj orj ireed baix yum bishuu tegvel xen durtai ni xar ***xi avchiraad zodood ordog bolox bxdaa xend ch diildeshgui zodoonch gaali deer tavimaar yum bishuu pi***