Малайзад амиа алдсан бүсгүйн чандрын эх оронд нь авчирлээ
2013/12/24
Малайзад амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн талийгаачийн цогцсыг авчрахаар албаны хүмүүсийн хамт энэ сарын 17-нд Малайз улсыг зорьсон. Тэд өчигдөр бүсгүйн чандрыг авч эх орондоо ирсэн байна. Тэднийг Малайзад очиход цогцост дур мэдэж, ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүйгээр задлан хийсэн талаар гэр бүлийнхэн нь хэлж байгаа. Түүнчлэн задлан хийсэн бичлэгийг нь устгасан байжээ. Үүнийгээ тайлбарлахдаа "Бичлэг чанарын шаардлага хангахгүй байсан" хэмээн тайлбарласан байна.
Малайзын цагдаагийн байгууллагаас “Хэргийг дөнгөж шалгаж байгаа учир ямар шалтгаанаар амиа алдсаныг одоо хэлэхэд эрт байна” гэсэн юм.
Талийгаачийг цогцос хутга, заазуураар сийчсэн ул мөртэй байсан бөгөөд гэрийхэн нь хүний гарт амиа алдсан гэж үзэж байгаа ажээ. Харин талийгаачийг хүний нутагт зарсан гэх хэрэгт сэжиглэдэж буй ихэрийн нэг нь Монголд ирсэн байгаа бөгөөд байцаалт өгсөн юм. Тэрээр талийгаач бүсгүй нь хар тамхи хэрэглэдэг байсан бөгөөд хэрэглээнийхээ мөнгийг биеэ үнэлж олдог байсан, хятад найз залуутай байсан хэмээн мэдүүлэг өгөөд байгаа.