МУИС-ийн таван сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилжээ
2013/12/24
МУИС-ийн захирал А.Галтбаяр 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаал гаргаж, Удирдах зөвлөлийн хурлаас шинээр тогтоогдсон таван сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ. Тодруулбал:
1.Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Экологийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Болдгив
Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Биологи, биотехнологийн сургуулийн захирал, доктор Б.Баяртогтох,
Нийгмийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Улс төр судлалын тэнхмийн профессор, доктор Ц.Ганболд,
Хүмүүнлэгийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Гадаад хэл соёлын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Сайнбилэгт,
2.Бизнесийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр маркетинг, олон улсын худалдааны тэнхмийн профессор, доктор Н.Батнасан
3.Хууль зүйн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр ХЗС-ийн захирал, доктор Д.Солонго
4.Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Математик компьютерийн сургуулийн захирал, доктор Ш.Нямбаа нарыг тус тус томилоод байна.
А.Маша