Жилд ганц тохиох шинэ оны анхны “Нар харах ёслол”
2013/12/24
Шинэ оны анхны нарыг харна гэдэг тэр бүр хүн бүхэнд олдоод байдаг аз завшаан биш. Монголын Залуучуудын Холбоо, Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран шинэ оны анхны “Нар харах ёслол”-ыг зохион байгуулж байна. Энэхүү аялалын зорилго нь уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас энерги авахын зэрэгцээ, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм байна.
Аялал 2014 оны 1-р сарын 1-ний өглөө 05 цагт төмөр замын өртөөн дээрээс хөдлөөд Улаанбаатар хотоос зүүн өмнө зүг рүү 95 км-т Хангай өртөөнд хүрэх юм. Нар харах ёслолд явах тусгай үүрийн вагон ердөө 108 хүний багтаамжтай гэдгийг хэлж байсан юм. Өглөөний цай, урлагийн тоглолт, галын наадам, уралдаант хөгжөөнт тэмцээн хөтөлбөрт багтжээ.
Бүртгэлийг Монголын Залуучуудын Холбооны төв байр 201 тоотод хүлээн авч байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ww.ZUN.mn сайтаас авах боломжтой юм байна.